Төрийн ордонд ойн салбарын үндэсний чуулган үргэлжилж байна. Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэлт танилцууллаа. Тэрбээр:
-“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ бидний хувьд урт хугацаа боловч мод ургуулахад маш богино. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 41.5 сая мод тарьж ургуулаад байна. Модыг хэн тарьж байна вэ гэдэг тоо, статистикаас манлайлагчдыг онцолбол:
- Иргэн, нөхөрлөл, ААН
- Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган аймагт тарьц суулгацын гол нөөц байна.
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
- “Бугант нандин” ХХК БНСУ-ын Байгаль орчны мониторингийн төв ТББ-тай хамтран санхүүжилт босгон 100 сая мод тарьж, ургуулахаар үйл ажиллагаагаа явуулж байгаа.
БОАЖ-ын сайд болоод Ерөнхийлөгчийн илтгэлд дурдагдсанаар бид цаашид тэрбум мод тарих зорилтоос 2 тэрбум руу огцом үсрэлт хийх шаардлагатай болж байгаа. Үүний тулд:
- Мод тарих байршлын хувьд нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай
- Амлалт авсан ААН, байгууллагууд хэрэгжүүлсэн арга хэмжээгээ нэгтгэн дүгнэх
- Мод үржүүлэгчдийн амьдрал ахуй, нөхцөл, эдийн засгийн чадавхад нь таарсан зээлийн бүтээгдэхүүнүүдийг гаргах шаардлагатай.