Есөн ес дууслаа нийслэлчүүд ээ. "Гутал минь чамаас болж гурван удаа загнууллаа шүү, Гудамжаар явахдаа шавхай туулдаг яасан задарсан гутал вэ чи" дууг аялах цаг нэгэнтээ ирлээ. Уулыг хучсан, гуунд хунгарласан цас цагийн эрхэд уясаж урсаад гудамж талбайг нялайлгажээ.
Өвлийн хувцсаа арай хөнгөн, өнгөлгөөр сольж өмсөөд хаврын урийг мэдрэхээр гэрээс гартал шавар шалбааг яралзана. Тойрох аргагүйдээ л лаг тогтсон гудамжаар гэлдрэхэд зөрж яваа машин шалбааг цацаж энэ өдрийн эрчмийг сааруулаад өнгөрлөө. Өвөл өнгөлөг хувцас өмсөхөөр тортог дарж зузаараад, автобусанд чихэлдэн, шүргэлцэж явсаар хувцасны хир гялайчихдаг. Хавар болсон ч ялгаа алга. Хаа сайгүй л хар хувцастнууд уртын харайлтын уралдаанд оролцож байна.
Нарийн гудамжиндаа хоёр эгнээ засмал тавьсан тул үлдсэн багахан зайг явган бидэнд зориулсан юм. Гудамж дагасан бүх айлын хашаа машины цацсан шаварт будуулсаар талаа хүртэл халтартжээ. Энэ бол БЗД-ийн 21-р хороо, Дарь-Эх, Цагаан даваа, Жамсран уул орчмын гудамжнууд. Өнгөрсөн оны зун, намар үерт үй олноор үйчих шахсан гудамж гэдгээр нь та бид сайн мэднэ. Тийм ээ, зун, намар нь уулнаас буусан усанд урсчих гээд, өвөл нь халиа тошин гэр нэвчээд, хавар нь шар усны урсгалаас хөлөө хугалах шахаж байгаа "усны гудамж"-ны амьдралыг энд зураглая.

Уул өөдөө мацаж барьсан монгол гэрүүд энэ өвлийн утаа тортогт "пад" хар болжээ. Байшин барилгын дээврийн мөсөн унжлагууд хайлсаар бутарч унаж байна. Гэр хорооллын ихэнх хэсэг уул, гуу дагаж байрлах болохоор хур тунадас гэрийн хаяанд урсах нь энгийн үзэгдэл мэт. Энд амьдарч байгаа хэн бүхэнд усны гутал хамгийн тохиромжтой хэрэглээ гэмээр. Тиймээс ч тэд "Дөрвөн улирал ялгалгүй усны гуталтай амьдрах юм байна" гэж ярина.
Хөгшин гурван ес олон жилийн дунджаас ялимгүй хүйтэн байсан болохоор нийслэлд нэмэх градуст буюу дулаан өдрүүд ирээд 10 орчим хонож байна. "Ирж яваа цагаа гэж" хэмээн Эрхэмээ өвөөг уулга алдах хооронд уулын цас доош суусаар, доогуур нь ус урсаж эхэллээ. Энэ усны урсгалыг дагаж гүйсээр Бат, Цэцэг хоёр сургуульдаа хүрч байна.
Энэ хоёр усны гутал өмсөхгүй бол яана гээч. Балдангийн хашааг өнгөрмөгц анхаар нохойтой гэсэн хаалгатай таарна. Яая даа, гэх завдалгүй шазруун шар нохой гүйж ирж, хуцаж хөөсөөр шавхай руу оруулангуутаа арилж одно. Шаваргүй байлаа ч уулын уруу хазганаж яваа хүмүүсийг бодож "шартай" нохойгоо уяна гэж ер үгүй. Ингээд л зузаан шаварт хутгалдсан арьсан гутал нь "хөөрхий" болж байгаа юм даа. Гурван сар цалингаасаа хуримтлуулж, өөрөөсөө харамлан байж гутал авч өгсөн аав ээжийнх нь урам хугарна. Алхаж яваа гудамжиндаа дэндүү гоёдсон арьсан гутал болно доо.

Дээр дурдсан гудамжнууд цөм уулын жалга дагасан. Гуу жалганы эх өөд өгссөөр байвал бидний хэлж заншсанаар тоосгоны үйлдвэр гэх газар хүрнэ. Тэндээс цааш үргэлжлэх жалга бол олон уул нийлснээс үүссэн болохоор гүн бөгөөд өргөн. Тэр олон ууланд буусан хур бороо тэр л жалганд хуримтлагддаг учир ахиу хэмжээний ус урсдаг нь байгалийн жам гэхүйц. Ингэж урсаж явсаар мөн л бидний хэлж заншсан ногоон нуур гэх газар ирж тогтдог аж. Голын ус урсахгүй атлаа намагтай байдаг нь ийм учиртай гэж тэр хавийн хүмүүс хэлж байв. Тиймээс ч тэр хавьд амьдардаг айлууд жилийн жилд халиа тошинд орон байраа "идүүлж" суугаа. Энд өгүүлснээр өнгөрсөн зуны үерийн шалтгаан тодорхой.

Өөрөөр хэлбэл угаасаа л урсдаг байсан шар усны урсцыг хааж шороо овоолж амьдарсан иргэдийн өөрсдийнх нь буруутай үйлдэл. Сонирхолтой нь тэгж буусан айлуудын заримд нь улс газар өгсөн буюу оршин суух зөвшөөрөлтэй иргэд байгаа юм.
Энэ өвөл эл жалганд цас их хуримтлагджээ. Тойрсон уулсын цас хайлах болоогүй байна. Цаг агаар улам дулаарахад өнгөрсөн зуны үер шиг биш гэхэд ахиу шар ус урсах нь тодорхой. Түүнчлэн хаанаас ч юм хагалж, бутлаад зөөж ирсэн овоолготой мөс жалганд байна. Оршин суугчдын хэлж байгаагаар "Нэлээд олон удаа шаланз ачааны машинаар мөс авч ирж буулгасан. Хэн гэж хүн ямар зорилгоор мөс хаяад байгааг мэдээгүй. Ер нь зун байсан ч том машинаар барилгын хог авч ирээд хаядаг" аж.

Одоогоор шар ус төвөг удах нь бага байгаа боловч шороон замтай гудамжинд машин суухуйц их шавартай. Бат, Цэцэг хоёрын гэр уулын орой орчимд болохоор хичээл тарахад нь хөрш айлын ах нь машинаараа хүргэж өгнө. Суудлын жижиг машин тул дугуй шаварт хий эргэж, шарвах нь олон. Шарвах бүрд Бат, Цэцэг хоёул инээд алдана. Харин шаварт суучихвал машинаас бууж, явган суугаад дугуйнаас үсрэх шаврыг харж хөхөрнө. Хөршийн айлын ах "Ийм болохоор л өглөө эрт, эсвэл шөнө газар хөлдсөн үеэр харивал дээр байдаг юм" гэж халаглана.
Ирэх өдрүүдэд цаг агаар улам дулаарч, уулын цас хурдтай хайлна. Энэ сурвалжилгаар шар усны үерийн болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг санууллаа.