Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.
Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад 18 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “УС–ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг 2024 оноос эхлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байна.
Хуралд салбарын дараах 2 сэдвээр илтгэл бэлтгэж оролцох боломжтой юм.
- Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн ач холбогдол (нүүрс, зэс, гангийн жишээн дээр)
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт усны нөөцийг ашигласнаар эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл сэдвээр хүлээж авах аж.