Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гэрийн нөхцөлд өргөн хэрэглээний халдваргүйжүүлэлтийн бодис найруулах арга, хэрэглэх зааврыг танилцуулж байна.
Гипохлорид:
600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
Жавелион:
10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
Клорсепт:
10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.
Тамир-Эм бэлдмэл:
1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.
Эко-00 бэлдмэл:
Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.
Халуун үнс, модны үртэс:
Халдваргүйжүүлэх бодис байхгүй тохиолдолд халуун үнс эсвэл модны үртсийг ил задгай жорлон, бохирын цооногт хийж болно.