Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл (ITPEC)-ийн асуулт боловсруулагчдын Азийн ээлжит уулзалт боллоо.
Уг зөвлөлд Япон, Тайланд, Мьянмар, Бангладеш, Филиппин, Вьетнам, Монгол гэх долоон орон багтдаг. Зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөл мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын чиглэл тус бүрийн асуултуудыг боловсруулан бусад улсдаа хандивладаг байна. Жилд хоёр удаа төлөөлөгчид хуралдаж, цугларсан асуултуудыг хэлэлцэн, засварлаж, мэдээллийн технологийн инженерийн шалгалтад тэнцэх эсэхийг шийддэг байна.
Тус шалгалт үндсэн гурван ангилалтай. Үүнд:
- Мэдээллийн технологийн паспорт
- Мэдээллийн технологийн инженерийн суурь
- Мэдээллийн технологийн инженерийн ахисан шат гэх шалгалтыг авдаг аж.
ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахисан түвшний салбарын эрхлэгч дэд профессор Ч.Мөнхнасан “Тус шалгалтын зөвлөлд Монголоос ШУТИС, МУИС-ийн багш нараас бүрдсэн баг ажилладаг. Тухайн багш нар чиглэл тус бүрээр асуултаа бэлдэж Японы IPA академид өгнө. Эргээд тухайн байгууллагаас зөвлөгөө, санал ирүүлдэг юм.
Миний хувьд программ хангамжийн хөгжүүлэлт, төслийн менежментийн асуултууд бэлддэг. Боловсруулсан асуултууд
- Үдээс өмнөх /богино асуултад хариулах хэлбэр/,
- Үдээс хойших /бодлого бодох, тест бөглөх/ гэх хоёр төрөлтэй.
Энэ удаагийн уулзалтаар ирэх намрын асуултуудаа хоорондоо хэлэлцэж байна. Уг шалгалтыг мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа хэрэглэдэг хүмүүс өгч болдгоороо онцлог. ITPEC нь мэдээллийн технологийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын 12 сертификатын нэг. Энэ сертификатыг авсан хүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг” гэв.
Япон улсын IPA агентлагийн менежер Мика Ито “IPA нь хүний нөөц, мэдээллийн технологийн аюулгүй байдалд анхаардаг байгууллага юм. ITPEC-ийн гишүүн орнуудын төлөөлөл боловсруулсан асуултуудаа манай байгууллагад илгээдэг. Үүний дараа бид хянаж дүгнээд ямар асуулт нь ашиглагдах боломжтой, боломжгүй гэдгийг нь үнэлж, ангилдаг. Ингээд (ITPEC) уулзалтаар эдгээр асуултаа хоорондоо хэлэлцэж зөвлөлддөг. Би уулзалтын хүрээнд Монголд дөрөв дэх удаагаа ирж байна. Монголын багш нар түлхүү технологийн чиглэлийн асуултууд боловсруулдаг” гэлээ.
Тус уулзалт гурван өдрийн турш үргэлжлэх юм.