Монголын анхны экстрим, экспо, энтертайнмент хослуулсан “Power expo festival”-ийг зургаадугаар сарын 1-4-нд Авто худалдааны цогцолборт зохион байгуулахаар боллоо.
Тус фестиваль нь:
- Энтертайнмент буюу хөгжмийн наадам,
- Экстрим буюу автомашины тэмцээн уралдаан,
- Экспо гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд нийт 25 га газарт зохион байгуулах юм байна.
Фестивальд дэлхийд алдаршиж буй "The Hu" хамтлаг болон бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм.
Фестивалийг НЗДТГ, Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны дэргэдэх “VIP auto club”, “VEP entertainment productions”, “Монгол телевиз” ХХК хамтран зохион байгуулж байна. 11 дэх жилдээ болж байгаа тус фестиваль өмнө нь хоёр өдөр үргэлжилдэг байсан бол энэ жил анх удаа экстрим, экспо, энтертайнмент хослуулан дөрвөн өдөр явагдах юм.
“Power expo festival”-ийг үүсгэн байгуулагч Б.Жигмэддорж:
-Улаанбаатар бол залуусын хот. Гэвч Монгол гэхээр морь л унадаг мэт ойлголт бий. Тэгвэл энэ ойлголтыг өөрчлөх, монголчууд дэлхийн хэмжээний спортоор хичээллэдэг, дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулж чаддаг гэдгийг харуулах зорилготой хэмээн онцолж байлаа.
Фестивалийн талаар БНСУ, Япон, Хятад, Бразил зэрэг улсад мэдээлэл хүргэжээ. Түүнчлэн үзэгч хийгээд оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байна. Мөн Авто худалдааны цогцолбор луу нийтийн тээврийн чиглэл явахаас гадна нисдэг тэргээр ч фестивалийг зорин очих боломжтой байдлаар зохион байгуулжээ.