Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын дийлэнх нь Өмнөд Азид байна
БНЭУ-ын нийслэл Дели хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэгт ямагт тооцогдсоор ирсэн ч удахгүй болох Дивали баярын өмнөх өдрүүдэд нөхцөл байдал бүр хүндрэх шинжтэй байна.
20 сая оршин суугчтай Дели хотод бүртгэлтэй найман сая гаруй автомашины ялгаруулж буй утаа, түүнийг сарниулалгүй улам хуримтлуулсаар байдаг цаг агаараас гадна дээрх баяраар буудуулах сая сая хуурамч салют, тариалалтын шинэ улирлын өмнө цагаан будааны талбайн өнжмөл өвсийг шатааснаас гарах их хэмжээний утаа тортог нэмэгдсэнээр тус хотын агаарын бохирдол улам аюултай болох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн барилгын ажлаас үүдэлтэй тоосжилтоос хамааралтайгаар Делигийн агаарын бохирдол туйлдаа хүрэх тохиолдол цөөнгүй байна.
Дели хотын оршин суугчид агаарын бохирдлын гол шалтгаан болох газар тариалангийн талбайг шатаах явдлыг зогсоох, агаарын бохирдлыг бууруулахад хатуу арга хэмжээ авахыг шаардаж байна.
Агаарын чанарын индексийн “хүнд” болон “аюултай” гэсэн ангилалд багтдаг Дели хотын агаарын бохирдол өнгөрсөн оны өдийд мөн л "аюултай" хэмжээнд хүрээд байсан юм. Агаарын бохирдлыг хянах төвөөс нь гаргасан мэдээллээр агаарын чанарын индекс 450 даваад байгаа бөгөөд хотын зарим хэсэгт энэ индекс 800 хүрсэн гэх мэдээлэл байна.