Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтэд талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангах хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ АНУ-ын Бойсе мужийн их сургуулийн зочин судлаач, доктор Т.Одбаярыг Монголд ажиллуулж, судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачидтай хуваалцаж байна.
2022 онд Ерөнхийлөгчийн ивээл дор "Мазаалай баавгай хамгаалах" үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, оролцогчдын саналаар Мазаалай баавгайн өдөртэй болох, үндэсний бахархалт амьтнаар зарлах, хамгааллын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх зэрэг санал, зөвлөмж гаргасан.
Мазаалайн хамгааллыг сайжруулах, амьдрах орчны доройтлыг бууруулах, тархац нутгийг тэлэх, тоо толгойн өсөлтийг хангах, үндэсний болон олон улсын хэмжээнд таниулах зорилгоор Засгийн газрын тогтоолыг батлуулахаар санал авч нэгтгэж байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/466 дугаар тушаалаар 2024 оныг салбарын хэмжээнд "Мазаалай хамгаалах жил" болгон зарлаж, хамгааллын ажилд 2024 оны төсөвт нэг тэрбум төгрөг төсөвлөж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүллээ.
Монгол орны нэн ховор, устах аюулд орсон Мазаалай баавгай (Ursus arctosgobiensis)-г хамгаалахад судлаачдын оролцоог хангаж, статистик тоо мэдээг нэгтгэх, нэгдсэн нэг тоо, нэг ойлголттой байж цаашдын хамгааллын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах нь чухал юм.