Түүнийг Голомтын Бадрал эсвэл Шарк Бадрал гэцгээдэг. Их сургуулиа төгссөнөөс хойш Голомт банканд дэд захирал болтлоо ажилласан тэрээр одоо өөрийн компанийг удирдаж байна.
-Таны анхны бизнес ямар ажил байсан бэ?
-Би эхээс дөрвүүлээ, нэг ах, хоёр дүүтэй. Аав ЕБС-ийн химийн багш, ээж Анагаахын сургуульд нягтлан байв, хоёулаа төсвийн цалинтай хүмүүс. Тухайн үед нийгмийн амьдрал хүнд байсан. Аав багшлахаа болиод наймаа хийж, гэр бүлийнхэн маань хиамтай ороомог хийн худалдаж, би Дэнжийн мянгад ундаа борлуулж, хүн бүр л эрвийх дэрвийхээрээ гэр бүлдээ тусалж байсан. Би оюутан болоод зөөгчөөр ажилласан, хонины ноос хяргасан. Ер нь би хөдөлмөр, мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгож, өөрөө зоривол бүтдэгийг ойлгосон.
Оюутан байхдаа Голомт банканд ажиллаж эхэлсэн юм. Д.Баясгалан захирал 27 настайдаа банк байгуулсан болохоор би нэг өдөр өөрийн, хувийн бизнестэй болно доо гэж боддог байв. 15 жилийн өмнө ажлынхаа хажуугаар анх жижиг хүнсний болон хувцасны дэлгүүр ажиллуулсан. Цайны цагаараа дэлгүүрээ эргэнэ. Өөрийн компанийг байгуулах талаар хэсэг бодсон ч ажилдаа анхаарахаар шийдэн, энэ ажлуудаа орхисон.
-Та яагаад эдийн засагч болсон юм бэ?
-Би 33-р дунд сургуулийн химийн сонгоны ангид сурдаг байлаа. Аав надад “Чи эмч болно шүү” гэж байнга захиж, төгсөөд Анагаахын их сургуульд элсэхээр төлөвлөчихсөн. Би аавдаа “За” гэж хэлсэн ч аравдугаар ангидаа, сүүлийн мөчид бодлоо өөрчлөн, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн эдийн засаг, мэдээлэл боловсруулалтын ангид элсэн орсон. Тэр нь ч оносон. Дараа нь 2007-2009 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.

-Та ”Шарк танк” нэвтрүүлэгт ажиллахдаа хөрөнгө оруулсан төслүүдийн багтай одоо ч хамтран ажилладаг уу?
-2021 онд Монгол HD телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт шүүгчээр орох боломж надад олдсон. Банк санхүүгийн салбарт олж авсан туршлагаа бусадтай хуваалцах нь надад сайхан санагддаг. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй нүүр тулж уулзан, асуудлыг нь сонсож, заримд нь зааж зөвлөх боломж олдсон. “Бурамхан” чихрийн үйлдвэрийн багтай одоо ч хамтран ажиллаж байна. Тэд үйлдвэрээ өргөтгөн, бүтээгдэхүүний нэр төрлөө ч нэмсэн. Мөн “Гэртээ туршъя” гэж хүүхдүүд рүү чиглэсэн, сайхан төсөл бий. Энэ төслийг би нийгмийн хариуцлагын хүрээнд буюу хүүхэд рүү чиглэсэн төсөл тул урт хугацаандаа хөгжөөсэй гэсэндээ хувь нэмрээ оруулж байна.
-Та “Үнэт санхүүгийн нэгдэл”-ээ хэзээ үүсгэн байгуулав?
-Би 20 гаруй жилийн турш санхүүгийн салбарт ажиллаж байна. Өөрийнхөө компанийг байгуулах цаг болсон гэж үзэн, Үнэт санхүүгийн нэгдлийг байгуулан, энэ оны эхнээс ажиллаж эхэлсэн. Банканд ажиллаж байхдаа бид жижиг дунд үйлдвэрлэгч бүрд хүрч чадахгүй байгааг анзаарсан юм.
Надад том компанийн том хувьцаа эзэмшигч байх сонирхол байхгүй.
Мөн “Шарк танк” нэвтрүүлэгт шүүгчээр ажиллахдаа тэдэнд хэрэгтэй дэмжлэгийг нь үзүүлбэл ямар хурдан босож ирдгийг ч харсан. Жижиг дунд бизнес эрхлэгчидтэй ажиллах орон зай байна, тэдэнд дэмжлэг хэрэгтэйг олж харсан тул үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг жижиг, дунд үйлдвэрлэгчид рүү чиглүүлж, тэдэнд бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлэхээр шийдсэн.
Хүн ер нь түүхтэй амьдрах ёстой. Би хийсэн шүү гээд эргээд бодохоор, дурсах зүйл үлдээсэн байвал бид амьдралдаа харамсахгүй. Бидний ээж аавууд социализмын жилүүдэд их бүтээн байгуулалт хийснээ ярьдаг. Харин би улс төр, эдийн засгийн шилжилтийн жилүүдэд банкны салбарт ажиллаж, энэ салбарын огцом өсөлтийн гэрч болсон. Ажилд орсон цагаас л мэргэжилдээ эзэн болохын төлөө хичээн ажилласан. Харин одоо хүсэл мөрөөдлөө дагаж, өөрийн компанийг байгууллаа.
-“Үнэт санхүүгийн нэгдэл”-ийн алсын хараа юу вэ?
-Үнэт зүйлгүй иргэн, байгууллага, улс оршин тогтнохгүй. Үнэт зүйлээсээ гажих нь сайн зүйл биш. Зарим үнэт зүйл хувьсан өөрчлөгддөг ч суурь зарчим өөрчлөгдөх ёсгүй гэж би боддог. Үнэт зүйлдээ хайртай бол түүндээ хүрэх гэж хичээдэг. Банкны салбарт олон жил ажилласан, мэдлэг туршлагатай залуус нэгдэн, энэ компанийг байгуулсан юм. Бид үнэт зүйлдээ хайртай, итгэл үнэмшилтэй тул ҮНЭТ гэж нэрийг сонгосон.
Бүх хүнд их бага туршлага мэдлэг бий. Бид эдгээрийг хуваалцсанаар бие биедээ үнэ цэн бүтээж, өрсөлдөх биш хамтрах нь зөв гэсэн эрхэм зорилготой.
Бид тавуулаа энэ компанийг үүсгэн байгуулсан. Надад том компанийн том хувьцаа эзэмшигч байх сонирхол байхгүй. Харин олон жижиг хувьцаа эзэмшигчийн амьдралын чанарыг өөрчлөхийг зорьж байна. Энэ миний үндсэн зорилго. Манай компанийн эрхэм зорилго нь өрсөлдөж биш хамтарч, өмчилж биш хуваалцдаг, үнэт бизнесийн соёлыг бий болгох. Нэг бүлэг биш, нийтээрээ өсөж дэвжих боломжийг эхлүүлнэ.
-Тэгвэл таны өөрийн үнэт зүйл юу вэ?
-Шударга байх, нийгэмдээ оролцоотой байх, бусдад дэмтэй байхыг хичээдэг. Сайн эцэг байх, үр хүүхдээ сайн хүн болгох, ээж аавдаа сайн хүү нь, ханьдаа сайн нөхөр нь байхыг боддог. Хувь хүн, ААН-ийн үнэт зүйл нэгдэж чадвал байгууллага илүү амжилтад хүрдэг шүү дээ. Би улсынхаа хөгжилд өөрийнхөө хийж чадах хэмжээгээр хувь нэмэр оруулахыг эрмэлздэг.
-Үнэт санхүүгийн нэгдэл ямар үйлчилгээ үзүүлэх вэ?
-Бид мэргэшсэн баг хамт олноороо санхүүгийн салбарын цогц үйлчилгээг харилцагч нартаа хүргэхээр зорин ажиллаж байна. Энэ нь зөвлөх менежментийн цогц үйлчилгээнээс эхлээд олон улсын томоохон санхүүжүүлэгч нартай хамтран хөнгөлөлттэй хөтөлбөрүүдэд хамруулах, хөрөнгийн зах зээлд гарах, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх компаниудад тусална. Санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх тул санхүүгийн нэгдэл гээд байгаа юм.
Мөн манай нэгдэл 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай. Санхүүгийн салбарт дунджаар 14 жил ажилласан хүмүүс манай удирдлагын багт бий. Одоогоор бид хөрөнгө оруулалт, үнэт цаасны “Үнэт сэкюритис”, хөрөнгийн удирдлагын “Үнэт ассет менежмент”, мэдээллийн технологийн “Үнэт солюшнс”, ББСБ болох “Үнэт кредит” болон урт хугацааны, бага хүүтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, лизингийн “Үнэт лизинг”, Австрали дахь салбараа “Үнэт санхүүгийн үйлчилгээ” нэрээр нээгээд байна.
АНУ, Канад, Австрали гэх мэт орнууд дахь Монголчууд санхүүгийн үйлчилгээг шуурхай авах боломжгүй байгаа тул тэдэнд зориулсан үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж эхэлсэн. Оны өмнө бид Австралид очиж салбараа нээсэн.

-Таны бодлоор ирэх жилүүдэд манай эдийн засагт ямар сорилтууд тулгарахаар байна вэ?
-2023 онд манай улс анх удаа 67 сая тонн нүүрс экспортоллоо. БНХАУ 2023 онд 4.5 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн. Үүний 103 саяыг гаднаас авсны дийлэнхийг бид хангасан. Гурван жилийн өмнөхөөс төсвийн орлого хоёр дахин нэмэгдэж, төсөв анх удаа алдагдалгүй гарлаа. Иймд иргэдэд ногдол ашиг тараав.
Өнгөрсөн онд эдийн засаг долоон хувиар өссөн гэж мэдээлсэн ч бодитоор найман хувиар өссөн. Хөдөө аж ахуйн салбар -1.3 хувьтай гарсан тул өсөлтийг 7 руу татсан юм. Энэ өсөлтөд уул уурхай, худалдаа, тээврийн салбарууд голлох нөлөө үзүүллээ. Энэ онд мөн 60 орчим сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж, эхний гурван сард 17 сая тонн нүүрсийг урд хөрш рүү экспортолжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3-4 сая тонноор илүү байна.
Хэдий биет хэмжээгээр 60 сая тонн нүүрс гаргасан ч ашиг буурч болзошгүй. Мөн манай улсад нүүрсийг цахилгаан экскаватороор олборлодог газар ховор.
Энэ эрчээрээ оны сүүл гэхэд 60 сая тоннд хүрэх ч нүүрснээс олдог орлого буурах эрсдэлтэй. Дэлхий дахин инфляцаа бууруулахаар зорьж байхад БНХАУ дефляцтай, эдийн засгаа сэргээхээр ажиллаж байна. Ковидын дараа Хятадад эрэлт нэмэгдсэн ч бусад улсуудад инфляцын улмаас хэрэглээ буурсан нь Хятадад нөлөөллөө. Хятадын экспортын бүтээгдэхүүний эрэлт буурсан.
Хятад өөрөө нүүрсний том үйлдвэрлэгч. Дотоодын уурхайнуудынх нь нийлүүлэлт өссөнөөр нүүрсний үнэ буурсан. Манай нүүрсний үнэ ч уналаа. Тэгэхээр бид хэдий биет хэмжээгээр 60 сая тонн нүүрс гаргасан ч ашиг буурч болзошгүй. Мөн манай улсад нүүрсийг цахилгаан экскаватороор олборлодог газар ховор. Дандаа дизель түлшний машин хэрэгсэлтэй. Оросын газрын тосны үйлдвэрүүд дроны халдлагад үе үе өртөж, ОХУ газрын тосны нийт үйлдвэрийнхээ12 хувийг алдсан.
Бид өвөл шатахуунгүй зогссон шүү дээ. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний экспортоо зогсоож байна. Манай улстай гэрээтэй тулдаа нийлүүлдэг. Нефтийн нийлүүлэлт тасарч болзошгүй тул БНХАУ, Казахстан, Арабын орнуудаас авъя гэхээр үнэтэй. БНХАУ, Солонгосоос импортлох үнэ Оросынхоос 34-36 хувиар, Казахстаны үнэ 68 хувиар, Арабын орнууд гурав дахин илүү үнэтэй байдаг.
Сонгууль угтаж халамжийн бодлого явуулж, ойр ойрхон ногдол ашиг тараалаа. Энэ нь инфляцад дарамт авчирна. Мөн ХК-иуд нийт 2.1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдэгдлээ. Арилжааны банкууд нийт 600 тэрбумыг олгох бол ЭТТ ХК 1.3 их наяд төгрөг хуваарилчихлаа. Гадаад валютын албан нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн ч оны эцсээр ханш чангарч магадгүй. Өрхийн зардлыг тэлсний дараа буцаагаад танах их хэцүү байдаг шиг төсөв ихээхэн тэлсэн.
Энэ мэт сорилтууд эдийн засагт гарч болзошгүй байна. Үүнээс харахад төсвийн орлого буурах, төсвийн тэлэлт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх учир олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголбанк эдийн засгийн өсөлтийг хоёр хувиар бууруулж 3.8-4.8 хувь байна гэж тооцлоо.

-Хүмүүс бизнес эрхлэх сонирхолтой болжээ. Хэн нэгний ажилтан болсноос өрхийн аж ахуй эрхлэхийг илүүд үзэж байна. Та тэдгээр хүмүүст юу зөвлөх вэ?
-Бүх салбар ашигтай, ашиггүй салбар гэж байдаггүй. Юуг ашигтай байлгах нь тухайн хүний ур чадвараас шууд хамаарна. Ур чадварт мэдлэг, туршлага ч багтана. Жишээ нь, уул уурхай ашигтай гээд орвол би тэр салбарыг мэдэхгүй тул чадахгүй.
Би найз нартайгаа нийлж бизнес хийгээд алдсан удаа бий. Мэдэхгүй бол мэддэг хүнээс нь шууд асуух, зөвлөх үйлчилгээ авдаг байх хэрэгтэй. Тэгснээр 100 сая төгрөгийн эрсдэлээ та нэг сая төгрөг төлөөд хааж болно. Монголчууд зөвлөх үйлчилгээ авдаггүй. Гаднынхан бол хуулийн фирм, судалгааны байгууллагуудад мөнгө төлж, тэдний зөвлөгөөтэй өөрийнх нь бодсон бизнес тохирч буй, эсэхийг шалган нягталдаг. Бизнес нь өгөөжтэй юу, яаж хийх ёстойг ч тэднээс мэдэж авна. Харин Монголчууд “Доржоо ёстой ашигтай байна” гээд л яг адилхан бизнес эхлүүлчихдэг.
Гэтэл Доржоо хувь хүний хувьд, мэдлэг, туршлага, танилын хүрээний хувьд тэр бизнесийг хийхэд илүү тохиромжтой байжээ. Үүнийг үл харгалзан, Доржоо хийж байгаа бол би ч чадна гээд үсрээд орчихдог. Үүнд найз нөхөд, хамаатнууд, гэр бүл нөлөөлдөг. Энэ бол хамгийн хортой харилцаа.
Хүн ойр дотно хүндээ хамгийн их итгэдэг тул тэдгээр хүмүүс нь хөрөнгө оруулалт хийх санал тавихаар хүлээгээд авчихдаг. Тэгтэл өнөө хүн нь судалгаа сайн хийгээгүй байж болно. Найзтайгаа гэрээ хийлгүй бизнесээ эхлүүлдэг. Дараа нь бизнес нь унахад эсвэл томроход асуудал үүсдэг, их хохирол учрах нь бий. Иймд бизнесийн хортой харилцаанаас хол байх хэрэгтэй. Дахин хэлэхэд шинэ бизнес эхлүүлэхдээ тухайн салбарын хүмүүстэй уулзах нь зөв.
Ер нь хүн сонирхолтой, хүсэлтэй зүйлдээ цагаа зарцуулдаг. Түүний төлөө эрэл хайгуул хийдэг, асуудал гарсан ч даван туулдаг. Иймд шинэ бизнес эхлүүлэх мөнгө байна уу гэдгээс илүү танд энэ бизнесийг хийх хүсэл байх нь илүү чухал. Би яагаад Үнэт санхүүгийн нэгдлийг байгуулав гэхээр энэ ажлыг мэдлэг туршлагадаа үндэслэн эхлүүлэхийг хүссэн. Би энэ ажлаасаа баяр баяслыг авдаг учир хийж байгаа маань амжилтын үндэс болно гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Таны шинэ ажилд амжилт хүсье.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд