Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр, шилдэг тамирчдын спортын гайхамшгийг илэрхийлэх талбар Парисын Олимп долоодугаар сард болно.
Олимпын үнэт зүйлс гүн шингэсэн энэ удаагийн наадмын албан ёсны зурагт хуудсыг вектор дүрсээр, 5 метр өндөр, 4 метр өргөн хэмжээтэйгээр Парисын “Орсе” музейд дэлгэжээ.
Зурагт хуудсыг Францын уран зураач, “Hermes” брэндийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Уго Гаттони бүтээсэн бөгөөд тэрбээр ямар өнгө төрх дүрслэхээ зургаан сарын турш сэтгэж, 2000 гаруй цаг зарцуулан урласан байна.
Өмнөх наадмуудын постер нь Олимп болон Паралимпын хоёр тусдаа бүтээлүүдийг танилцуулж байсан бол энэ удаагийнх олимпизм дахь тэгш эрх, хамтдаа хэмээх үзэл баримтлалыг нэг том бүтээлээр илтгэсэн нь онцлог юм.
Түүнчлэн Эйфелийн цамхаг, ялалтын хаалга (Arch de Triomphe) зэрэг Парис хотын түүхэн алдарт уран барилгуудын дүрсийг шингээсэн бөгөөд Парисын олимпын 32 спортын төрлийг ч мөн олж харах боломжтой аж.