Ган гачиг нэмэгдэх хэрээр БНХАУ усны дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр орон даяар ус зөөвөрлөх боломжтой болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж чадна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн зүгээс энэ нь зардал их орохыг анхааруулжээ.
Өнгөрсөн тавдугаар сард албаныхан усалгааг нэмэгдүүлж, үер, ганг багасгах боломжтой шинэ суваг, усан сан бүхий үндэсний хэмжээний “Усны суваг” байгуулах төлөвлөгөө танилцуулсан юм. Усны нөөцийн сайд Ли Гуойин “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2035 он гэхэд усны системийн том замуудыг нээж, муж улсуудын усны хуваарилалтыг жигдрүүлэх боломжтой” гэв.
Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ шийдэл өртөг өндөртэйн сацуу байгальд сөрөг нөлөө үзүүлэх, цаашлаад өмнөд бүсийн нутгуудад ус очихгүй байх, нэмэлт дэд бүтэц байгуулах шаардлагатай болох юм.
Энэ талаар Хятадын усны дэд бүтцийн нөлөөллийг судалдаг Мельбурн их сургуулийн газарзүйч Марк Ванг “Одоогоор Хятад инженерийн шийдлүүд ашиглан усны хангамжийг шийдэж байна. Усны хэрэглээгээ багасгаж, үр ашгийг нэмж чадвал ийм том хэмжээний төслүүд хэрэгжүүлэх шаардлагагүй” гэжээ.
Эх сурвалж: Ройтерс