Цахим орчны хүүхэд хамгаалал 2023” үндэсний хэлэлцүүлэг болов. Манай улсад интернет хэрэглэгчдийн гуравны нэг нь хүүхдүүд. Тэд цахим орчинд юу хийж болох, болохгүй талаар сайн мэддэггүй. Иймд энэ талаарх ойлголт, мэдлэгийг нь тэлэх шаардлагатай.
Монгол хүүхдүүдийн 27 хувь нь бусдад дээрэлхүүлдгээс тал нь цахим хэлбэрийн гадуурхалт, дайралтад өртжээ. Цахим орчинд хүүхдийг хамгаалах арга замын тухай ОУЦХБ-ын Ази, Номхон далайн бүсийн газрын захирал Ацуко Окуда саналаа хэлэв. Тус байгууллагаас “Sangophone” гэх дүр бүтээж, хүүхдүүдэд зориулсан цахим орчинд аюулгүй байх заавар, зөвлөмж бүхий, цуврал контент бэлтгэж байгаа аж. Манай улсад ч энэ аргыг нутагшуулах боломжтой гэв.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх” тухай заалтыг санаачлан тусгуулсан талаар дурдав. Гэвч ийм төрлийн сургалт, хэлэлцүүлэг хийхгүй байгаа нь эцэг эхчүүд, хүүхдийг цахим орчин дахь гэмт хэргээс хамгаалахад тодорхой нөлөө үзүүлэхгүй байна гэсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн орчныг боловсронгуй болгох, талуудын хамтын ажиллагааг дэмжих, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч нарыг чадавхжуулах, цахим орчинд тулгарч буй эрсдэлийн талаар хүүхдийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай талаар танилцууллаа.
Хэлэлцүүлгийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгууллаа.