“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг банкны салбарын санаачилгаар 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон улс орон даяар өрнүүлж ирсэн. Энэ жил тус аяныг “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор 2023 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд Ариг банкны зүгээс ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн 200 гаруй сурагчдад санхүүгийн мэдлэг олгох сургалтыг хийж хамгийн өндөр /жилийн 13.9%/ хүүтэй “Хүүхдийн боловсрол” хадгаламжийн бүтээгдэхүүнээ танилцуулснаас гадна, мөнгөний зөв зохистой хэрэглээний талаар ойлголт өгөх үүднээс Монголбанкны мөнгөн тэмдэгтийн танхимыг үзэж сонирхууллаа.
Энэ жилийн “Дэлхийн мөнгөний долоо хоног 2023” аяны сэдэв нь дэлхий даяар тогтвортой хөгжлийн чиг хандлага, тогтвортой байдал болон хувь хүний санхүүгийн дадал зуршил нь зөвхөн түүний санхүүгийн ирээдүйд төдийгүй байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөлд чухал болохыг онцлон, энэ тухай мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байна.
“Дэлхийн мөнгөний долоо хоног” нь залуучуудыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, санхүүгийн зөв шийдвэр гаргах, санхүүгийн сайн сайхан байдалд хүрэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, дадал зуршлыг аажмаар эзэмшүүлэхийг уриалан, сурталчлах зорилготой дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг аян юм. Анх 2012 онд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас санаачлан зохион байгуулсан энэхүү аян нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхий даяар 176 орны 53 сая хүүхэд, залуучуудыг хамарсан өргөн хүрээтэй аян болжээ.
Ариг банк - Ариглан гамнаж ашигтай хадгалаарай!