Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, өнөөдөр Дархан-Уул, Төв, Говьсүмбэр аймгийн нутаг, Булганы зүүн өмнөд, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Мөн 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.