“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын эхний өдөр өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
“Жендэрийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал” болон ‘’Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй “ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ТЭГШ ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАХ АМЛАЛТ” хоёр өдрийн олон улсын форум өчигдөр эхэлсэн юм.
Тус форум нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх хүрээнд, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэмжлэг үзүүлэх механизмыг бэхжүүлэх, ялангуяа улс төрийн намуудын үүрэг, манлайллыг нэмэгдүүлэх талаар голчлон хэлэлцэх ба форумд АНУ, Их Британи, Швед, Тайланд, Латви, Босни Герцеговина зэрэг улсуудаас нэр хүндтэй мэргэжилтэн, судлаачид мөн Монгол Улсын улс төрийн нам, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон.
Форумын үеэр олон чухал асуудлууд хөндөгдсөнөөс гадна улс төрийн намуудын төлөөлөл “ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ТЭГШ ТӨЛӨӨЛЛИЙГ ХАНГАХ УЛС ТӨРИЙН НАМЫН АМЛАЛТ”-д нэгдэн гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Форумд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илен Конкиевич оролцож хэлсэн үгэндээ “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх явцыг хурдасгахын тулд бид бүгдээрээ чадах бүхнээ, боломжит бүх түвшинд нэгэн зэрэг хийх шаардлагатай байна. Хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг ч эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хангалттай оролцож чадахгүй, дуу хоолойгоо хүргэж чадахгүй, өөрсдийн чадавхиа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй бол ямар ч улс орон нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд хөгжин, цэцэглэх боломжгүй тул энэ чиглэлд дорвитой ахиц гаргахын тулд зоригтой, шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай болоод байна” гэлээ.
БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Канг ЖунРёо хууль тогтоомжид жендэрийн квот тусгахын ач холбогдолыг онцлон “Энэ нь эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тэдний эрх ашиг шийдвэр гаргалтад бүрэн дүүрэн тусдаг болоход дэмжлэг болох чухал алхам юм. Тиймээс энэхүү амлалтыг дэмжиж, тэр дундаа хэрэгжилтэнд илүү ач холбогдол өгч ажиллахыг энд буй бүх оролцогчдоос уриалж байна” гэж форумын үеэр хэллээ.
Тус арга хэмжээнд оролцож буй НҮБХХ-ийн Бүс нутгийн хөтөлбөрийн Сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашеми “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад улс төрийн намууд “хаалгачийн” үүрэг гүйцэтгэдэг” гэж цохон тэмдэглээд улс төрийн намын дүрэмд нэр дэвшигчдийн квотыг тусгах, эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд таниулах боломжоор хангах, ялах магадлалтай тойрогт эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлэх, намаас нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журмыг тодорхой болгох, эмэгтэй нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт босгох ажлыг бодлогоор дэмжих зэрэг арга механизмуудын ач холбогдлыг онцолсон юм.
БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс зохион байгуулж буй тус форум өнөөдөр "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл" сэдвээр Төрийн ордонд үргэлжилж байна.
Форумын хоёр дахь өдрийн шууд дамжуулалтын мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.