ОХУ-ын Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг наймдугаар сарын 24-27-ны хооронд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд ажиллажээ.
Тус хамтарсан баг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол-Оросын хил орчмын бүсэд хийгдэж буй тарваган тахлын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны үйл ажиллагаатай танилцаж, дараах зөвлөмжийг өглөө.
- Тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адрага сумдын Орос-Монголын хил орчмын талбайд өргөжүүлэн, 2023 оны 8 дугаар сарын 8-нд бүртгэгдсэн тарваган тахлын өвчлөлийн талбарын тархвар судалгаа хийх;
- Тархвар судлалын эрсдэлийг онцгой анхаарч үнэлэх, ялангуяа тандалт судалгаа хийгдэж буй нутгийн хүн амын дундах асуумж судалгаанд нийт өрхийг хамруулах,
- Гадаад болон дотоодын аялагчдын тарваган тахлын халдварт өртөх эрсдэлийг үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
Мөн ЗӨСҮТ болон ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй “Баян-Өлгий, Увс аймагт хийгдсэн хамтарсан тандалт судалгааны дүн”, “Эрхүү хотод болох эмч нарын дээшлүүлэх сургалт”, “Тоног төхөөрөмж нийлүүлэлт”-ийн чиглэлээр санал солилцжээ.