Ганга нуур ширгэсэн нь эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас болжээ.
Иймээс 2017 онд “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасын судалгааг хийжээ. Мөн нуурыг хамгаалахаар 16 км хашаа татсан байна.
Түүнчлэн нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж, малчдад хүлээлгэж өгсөн бөгөөд нуурын салхин дээд талд 10 га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлжээ.
Ингэж 2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж 2005 оны усны түвшингийн хэмжээнд хүрсэн байна. Үүний нөлөөгөөр 2022 оны намар Ганга нуурт 7000 гаруй хун шувуу чуулжээ.