Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө
Тайвань Монгол хоёр орон харилцан төлөөлөгчийн газраа нээж ажиллуулаад хэдийн 20 гаруй жил өнгөрсөн билээ. Өнгөрсөн жилүүдэд хоёр тал харилцан хүндэтгэсэн, найрсаг харилцааг өрнүүлсээр ирсэн төдийгүй эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, худалдаа эдийн засаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт ойр нягт харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлсээр ирэв. Тайвань энх тайвнаар хөгжихийг зорьсоор ирсний зэрэгцээ Монгол Улстай гүн гүнзгий, урт хугацааны найрсаг харилцаа тогтоохыг цагт ямагт хүсэж тэмүүлсээр ирсэн.
Тухайлбал Тайваньчууд өнгөрсөн жилүүдэд Монгол орны нийт 1000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт семинарт хамруулж, Тайваниас эмч нарын баг тогтмол Монгол оронд хүрэлцэн ирж, эмнэлзүйн удирдамжаар хангах эсвэл алслагдсан бүс нутагт үнэ төлбөргүй эмчилгээ, үзлэг оношилгоо хийх, хамтран ажиллаж буй Монгол орны эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байсан.
Тайвань нь дэлхий дахины улс орнуудтай харилцахдаа энх тайванч, найрсаг нөхөрсөг хандлагыг баримталсаар ирсэн бөгөөд бусад улс орнуудтай хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахыг хүсэж байна.
Энэ оны 8-р сарын сүүлчээр Тайванийн Нордхоффын сан, Тайванийн Чан Гэн эмнэлэг, Монгол Улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран, Монгол Улсад 3 хоногийн хугацаатай ажиллах үеэрээ 30 шахам өвчтөнд үзлэг оношилгоо хийж, гавал нүүрний төрөлхийн гажигтай 19 өвчтөн, түлэгдсэн 1 өвчтөнд эмчилгээ хийжээ. Түүнчлэн Тайванийн Гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар нь 2004 онд байгуулагдсан цагаасаа хойш 8000 шахам гэр бүл, 24906 хүүхдэд дэмжлэг үзүүлсэн. Үүнээс гадна манай төлөөлөгчийн газар нь мод тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Тайванийн “Ци Шинь сан” ТББ-тай хамтран Тайванийн мод усалгааны эко хувин ногоон технологийг ашиглан Монгол Улсын хэмжээнд нийт 6000 гаруй мод тарьсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд суулгасан нийт модны 95% нь амжилттай ургасан бол хөдөө орон нутагт тарьсан нийт модны 85% нь амжилттай ургажээ. Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа юм.
COVID-19 цар тахал дэгдэхээс өмнө Тайваньд нийт 1700 гаруй Монгол оюутан суралцаж байсан. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь Тайваниас эх үүсвэр хайж, хүсэлт гаргасны үр дүнд энэ онд нийт 18 тэргүүний шилдэг Монгол оюутан залуусыг Тайванийн засгийн газрын тэтгэлэгт хамруулан, Тайваньд суралцуулж байна. Бид цаашид ч Тайвань Монголын боловсролын салбар дах хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэх болно.
Өдөр бүр дэлхийн чингэлэг тээврийн тал орчим хувь нь Тайваний хоолойгоор дамжин өнгөрдөг. Тайвань дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дэлхийн хэрэгцээт ихэнх хагас дамжуулагчийг үйлдвэрлэдэг.
Монгол орны хувьд Тайваньтай соёлын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх нь онцгой ач холбогдолтой билээ. Тайпэй хотод байрлах Тайванийн Үндэсний хааны ордон музейгээс Юань гүрний үеийн хаад, хатдын хөргийн 800 гаруй хуулбарыг Монгол Улсад хандивлаж байсан. Энэ нь Монгол Улсын түүх, соёлын сэргэн мандалт, үндэсний алдар цууд юугаар ч орлуулшгүй үнэ цэнтэй бөгөөд дээр дурдсан хамтын ажиллагаа нь Тайвань Монгол хоёр орны найрсаг харилцааны хамгийн тод томруун, шилдэг жишээ юм.
Тайвань нь дэлхий дахины улс орнуудтай харилцахдаа энх тайванч, найрсаг нөхөрсөг хандлагыг баримталсаар ирсэн бөгөөд бусад улс орнуудтай хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн Тайвань олон улсын маргаантай асуудлуудыг энхийн замаар яриа хэлэлцээ өрнүүлэн шийдвэрлэхийг эрхэмлэдэг.
Сүүлийн үед олон улсын хоёр болон олон талт форумаас гаргасан мэдэгдэлд Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдал нь дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх болсон. Өдөр бүр дэлхийн чингэлэг тээврийн тал орчим хувь нь Тайваний хоолойгоор дамжин өнгөрдөг. Тайвань дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дэлхийн хэрэгцээт ихэнх хагас дамжуулагчийг үйлдвэрлэдэг. Хэдэн арван жилийн турш Тайваний ард түмэн Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалсаар ирсэн. Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах явдал нь бүхий л талуудын ашиг сонирхолд нийцнэ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх” тухай тусгасан байдаг бөгөөд хүйтэн дайн дууссанаас хойш энэхүү зарчмыг баримтлан, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалж, дэлхийн амгалан тайван байдлыг хадгалсаар ирсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага бол дэлхий нийтийн яриа хэлэлцээний хамгийн шилдэг платформ бөгөөд НҮБ-ын албан тушаалтнууд өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нийтлэг шийдэл, эв нэгдэл, хүлээцтэй байхыг байнга уриалдаг. Тайваньд эдгээр хүчин чармайлтад оролцох хүсэл, боломж аль аль нь бий.
Бид НҮБ-д хандан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хэмээх зарчмаа баримталж, Тайванийг НҮБ-ын тогтолцоонд оролцуулахыг зөвшөөрч, дэлхий дахины хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай асуудлуудын хэлэлцүүлгээс гадуур Тайванийг үлдээхгүй байхыг уриалж байна.
Дэлхий дахинд тулгарч буй олон томоохон сорилтуудыг харгалзан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дахин идэвхжүүлье” буюу “Rebuilding trust and reigniting global solidarity” сэдэв нь цаг үеэ олсон чухал асуудал юм. Тухайлбал НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDGs) нь энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх нийтлэг зураг төсөл боловч хамгийн сүүлийн үеийн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын тайлангаас харахад ТХЗ-ын зорилтуудын дөнгөж 12% нь сайн хэрэгжиж, 50% нь хоцрогдсон ба 30 гаруй хувь нь зогсонги байдалд орсон эсвэл ухарсан үзүүлэлттэй байна.
Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх хялбар арга байхгүй ч яриа хэлэлцээ нь эхний чухал алхам юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага үнэхээр дэлхий нийтийн байгууллага болохын хувьд энэ замыг удирдан чиглүүлэх ёстой. Бид НҮБ-д хандан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хэмээх зарчмаа баримталж, Тайванийг НҮБ-ын тогтолцоонд оролцуулахыг зөвшөөрч, дэлхий дахины хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай асуудлуудын хэлэлцүүлгээс гадуур Тайванийг үлдээхгүй байхыг уриалж байна. НҮБ-ын зүгээс Тайваний ард иргэд болон сэтгүүлчийг холбогдох уулзалтад оролцож, сурвалжилга мэдээлэл хийхийг зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах уулзалт, механизм дах Тайваний утга учиртай оролцоог дэмжих нь сайн эхлэл болж чадах билээ.
Тайваньд НҮБ-ын тогтолцоонд утга учиртай оролцохыг зөвшөөрснөөр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохын зэрэгцээ ирээдүйд дэлхий дахинаа аюул заналхийлэл учрах үед Нэгдсэн Үндэстний Байгууллага эвлэлдэн нэгдэж, дэлхийн энх тайвныг хамгаалах шийдвэр гаргах болно. Эв нэгдэл бол хүч чадал бөгөөд одоо энэхүү үнэнийг хэрэгжүүлж, Тайванийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.