- АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй НҮБ-аас мэдээллийг бэлтгэн хүргэж байна -
Ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд дээд түвшний уулзалтууд болно. Украины асуудал, ялангуяа Хар тэнгисийн үр тарианы санаачилгын асуудлаар ахиц дэвшил гарах эсэхийг дэлхий нийтээрээ ажиглаж байна.
Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Украины төрийн тэргүүн Володимир Зеленський, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хар тэнгисийн үр тарианы санаачилга хэлэлцээний зуучлагч, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай ганцаарчилсан уулзалт хийнэ.
Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Хар тэнгисийн үр тарианы санаачилга бидний уулзалтын хэлэлцүүлгийн чухал сэдэв байх болно. Хар тэнгисийн санаачилгыг сэргээх, Украины хүнсний бүтээгдэхүүний экспортыг сэргээх, мөн Оросын хүнс, бордооны бүтээгдэхүүний хориг арга хэмжээг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлыг шийдэхэд шийдэмгий байр сууриа илэрхийлнэ” гэлээ.
“Хар тэнгисийн үр тарианы санаачилга” хэлэлцээрийг байгуулахад НҮБ, Турк улс зуучилсан. Тодруулбал, өнгөрсөн 2022 оны долоодугаар сарын 22-нд Турк, НҮБ, Орос ба Украины хооронд хэлцэл ёсоор байгуулж, үүн дагуу Хар тэнгис дэх Украины гурван боомтын орчимд дайтагч талууд байлдааны ажиллагааг зогсоож, эдгээр боомтоос үр тариа тээвэрлэж буй хөлөг онгоцуудад зориулан Босфорын хоолой хүртэл аюулгүйн коридорыг нээхээр тохиролцсон.
Орос-Украины дайны улмаас зогсоод байсан Украины үр тарианы тээвэрлэлтийг сэргээж, ингэснээр дэлхий даяар дэгдээд байсан хүнсний хямралыг сааруулан зогсоох зорилготой байв.
Гэвч Украины хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл рүү экспортлох боломж олгосон Хар тэнгисийн үр тарианы санаачилга хэлэлцээрийг байгуулж Истанбул хотод гарын үсэг зурснаас хойш бараг нэг жилийн дараа буюу энэ оны долоодугаар сард ОХУ тус хэлэлцээрийг шинэчлэхээс татгалзсан билээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров барууны орнууд Хар тэнгисийн үр тарианы санаачилгын хүрээнд Оросын талд амласан амлалтаа биелүүлээгүй. НҮБ-тай байгуулсан багц гэрээний нөхцөл хангагдсан тохиолдолд бид үр тарианы гэрээг дахин сэргээх боломжтой гэсэн байр суурийг өнгөрөгч долоодугаар сард илэрхийлсэн юм.
"ИХ 20" ҮР ТАРИАНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ
Их 20-ийн удирдагчид Орос, Украины хүнс, бордоог саадгүй нийлүүлэхийн тулд үр тарианы хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийг уриалав. Энэ тухай Шинэ Делид болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтаас гарсан эцсийн тунхагт дурдсан байна.
Хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь "хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнууд, ялангуяа Африкийн орнуудын эрэлт хэрэгцээг хангахад зайлшгүй шаардлагатай" гэж Их 20-ийн удирдагчид онцлон тэмдэглэжээ.
НҮБ олон улсын хамтын нийгэмлэг болон бүх улс орнуудыг дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж буй юм.
Мөн Орос улсыг хэлэлцээрийн ширээнд эргэж суухыг, мөн Украины хөдөө аж ахуйн дэд бүтэц рүү халдахаа зогсоохыг ятгана. Олон улсын хамтын нийгэмлэг дуу хоолойгоо нэгтгэж, байр сууриа тодорхой илэрхийлж чадвал Орос улсыг Хар тэнгисийн үр тарианы санаачилгад буцаж нэгдэх боломжтой гэх хүлээлттэй байна.