gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 9.11
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” үзэсгэлэн өнөөдөр Art Space 976-д нээлтээ хийнэ

Б.Чимэг
Соёл урлаг
2019-10-09
6
Twitter logo

Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг энэ үзэсгэлэнгийн санааг нэгэн зээрийн эмгэнэлт хувь заяаны түүхээс сэдэж олжээ. Бүүдгэр гэрэл, хагас тунгалаг шилэн хаалт бүхий модон хоргонд байршуулсан зөөлөн баримлууд, хуучны төмөр орон дээр хэвтэх зээрийн хагас бие, видео ажил сэлт нь Ж.Мөнхцэцэгийн шинэ үзэсгэлэнгийн хэллэг ба Монголд урьд хожид гарч байгаагүй, нэн орчин үеийн цоо шинэ үзэсгэлэн болох нь.

Ж.Мөнхцэцэг байгалийн тэнцвэрт бус харилцаанаас үүдэн зарим амьтдад учирч буй эмгэнэлт хувь тавилан, тэр нь ямар учир утга холбоостой болохыг эрэгцүүлж, илрүүлж, түүнийгээ хуваалцахыг хүсдэг аж. Түүний зөөлөн баримлууд далд сүнслэг биет, дом засал, домгоос үндэслэн шууд харагдахгүй дүрслэлийг биежүүлдэг юм.

Тэрээр хүний амьдралд тохиолдох сэтгэлийн зовиур болон түүний илааршил, цаашлаад дахин төрөлтийн талаархи бидний ойлголт, дүрслэл болон эдгээрийн утга учрын зангилааг гаргахыг эрмэлзэж, эрж хайж, илэрхийллийн хэллэгүүд бий болгохыг оролддог байна. Түүний бүтээлд хайчлах, урах, наах, нөхөх, оёх гэсэн арга хэллэгүүд нь өвдөлт, битүү зовнил, айдас, таавар, тэвчээрийг илэрхийлэх ба энэ нь нэг талаас хүний оршин тогтнолын сул тал, эмзэг байдал мэт ч нөгөө талаасаа сэтгэлийн хүч, хамгаалалт, илааршил, дахин төрөлтийг эрж хайх байнгын бүтээлч аялал гэж харж болох юм. 

Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг Дүрслэх урлагийн дунд сургууль, Минскийн Уран Зургийн Академийг төгссөн. Түүний бүтээлүүд эх орондоо болон АНУ, Итали, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Гонг Конг, Герман, Тайланд, Тайванд дэлгэгдэж олон нийтийн хүртээл болж байв. Тэрээр Бээжин биенналь, Фукуокагийн Азийн Триенналь, Тайваны Фюзин Биенналь зэрэгт уригдахын сацуу Венецийн 56-р олон улсын биенналийн хүрээнд “Дахин Төрөлт” үзэсгэлэнгээ Италийн Венец хот дахь Европын соёлын төвд дэлгэн үзүүлж байв. Түүний бүтээлүүдийн талаар Artnet, Аrt Radar Journal, Asian Art News зэрэг олон улсын нилээдгүй хэвлэл мэдээллүүд бичиж байв. Ж.Мөнхцэцэг нь эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа цөөхөн монгол уран бүтээлчдийн нэг юм. 

Үзэсгэлэн 2019 оны 10-р сарын 9-өөс эхлэн 11-р сарын 2-ыг дуустал гарна. Art Space 976 нь Жамъяангүний гудамж дахь Чойжин Сүйтст байрладаг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан