Хоёр жил тутамд зохион байгуулдаг “Монгол-Хятадын Экспо” есдүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх Хот, Улаанцав, Тунгляо хотуудад болно.
Гурав дахь удаагийн экспог “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд нээлтэд зориулсан урлагийн тоглолт өчигдөр Улаанцав хотын спортын ордонд боллоо.
Энэ удаагийн экспо Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаа тул хоёр тал чухал ач холбогдол өгч байгаа юм.
“Тал нутгийн торгоны зам Улаанцав” дуугаар эхэлсэн урлагийн тоглолтод Морин хуурын чуулга “Сэрсэн тал”-аа эгшиглүүлж, Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид “Адуучин залуу”-гийн эр бярыг үзүүлэн, удирдаач Н.Дашбямбаар ахлуулсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучид “Нүүдэлчний намар” дуугаа сонордууллаа.
Мөн Улаанцав хотын үндэстний урлагийн сургууль, жүжгийн хүрээлэн, Хөх хот, Хунань мужийн уран бүтээлчдийн дуу бүжиг, ушу болон арслангийн бүжгийн үзүүлбэр, ОХУ-аас ирсэн дуучид, бүжигчид тэр дундаа алтан гургалдай хэмээгддэг Витас хүрэлцэн ирсэн нь тоглолтыг улам ч үзүүштэй болгосон. Гурван орны уран бүтээлчдийн хамтарсан гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо”-ийн нээлтийн тоглолтын зургаас хүргэж байна.
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс