- УИХ-ын гишүүдийг ингэж нэгтгэн чанга барьж, гол асуудлаа амжилттай шийдэж чадах спикер нь Г.Занданшатар байна гэж төсөөлж байсан хүн анхандаа хэр олон байсан бол оо!
- Энэ удаагийн парламень шиг дампуу, муу нэртэй, арчаагүй парламент монголд байгаагүй гэдэгт санал нийлдэг. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийж чадсанаараа магадгүй тэд түүхэнд магтагдаж үлдэх цорын ганц үйлийг хийсэн байж ч болох юм
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш 27 жилийн дараа Г.Занданшатар хэмээх эрхмийн тэргүүлсэн парламентын нүүрэн дээр хоёр дахь удаагаа засварт орлоо. Ингэснээрээ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд мөнхөрч үлдэж буйтай зэрэгцэн энэ эрхмийн нэр ч мөнхөд сайн, муугийн аль алинд дурсагдах боллоо гэсэн үг.
Яагаад гэвэл энэ өдөр УИХ-ын чуулганаар хуралдсан гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, Ерөнхийлөгч батламжилснаар хуульчлагдан, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр болж байгаа нь өөрөө түүхэн үйл явдал мөн билээ.
Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар төслийг 36 удаа нийт 105.9 цаг хэлэлцсэн байдаг.
Анх 2000 онд оруулсан өөрчлөлт “Дордохын долоон заалт” гэдгээрээ алдаршсан лугаа Үндсэн хуульд хийсэн хоёр дахь удаагийн энэхүү өөрчлөлт цаашид хэрхэн алдаршиж үлдэхийг одоохондоо хэлж мэдэхгүй байна.
Ямар ч байсан хэд хэдэн удаагийн парламент дамжин яригдаж, зүрхэлж хийж чадахгүй байсан өөрчлөлтийг Г.Занданшатарын нүүрэн дээр МАН парламентад олонх байхдаа хийж чадсан нь яалт ч үгүй түүхэн үйл явдал юм. Монголчууд бид маш хэцүү ард түмэн.
Зайлшгүй хийх ёстой байсан өөрчлөлтийг хийж чадсангүй гэж өмнөх парламентууд, спикерүүдийг ямар ихээр буруутган, хараадаг байлаа даа.
Бидний сэтгэлд баргийн зүйл нийцдэггүй юм гэдгийг олон зүйлээр нотлон өгүүлж чадах ч хамгийн тод жишээг энэхүү өөрчлөлтийг оруулахаар хэлэлцэж эхэлсэн өдрөөс эхлэн батлагдах хүртэлх цаг хугацаа, өрнөсөн үйл явдлаас бид өөрсдөө харж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, эс оруулах талаар бид ямар их маргалдлаа даа. Зайлшгүй хийх ёстой байсан өөрчлөлтийг хийж чадсангүй гэж өмнөх парламентууд, спикерүүдийг ямар ихээр буруутган, хараадаг байлаа даа.
Гэтэл өнөөдөр энэхүү хийх ёстой байсан өөрчлөлтийг хийж чадсан гэдэг нь гайхамшиг учраас түүхэн үйл явдал гэж дахин дахин хэлэх шаардлагатай болж байна. Сайн, муу болсон эсэхийн талаар одоо маргалдаад байх нь харин утгагүй юм. Галт тэрэг хөдөлдгөөрөө хөдөлсөн.
Шүүмжлэн харлуулаад байгаа хүмүүсийн эгнээнд нэгдэх шиг амархан юм алга. Бүхнийг байнга үгүйсгэн, муулах шиг амар ажил ер нь байдаггүйг бодолцсон ч тэр.
Дугуй нэгэнт өнхөрчихлөө. Өөрчлөхгүй байсан бол бид өмнөхийн нэгэн адил бүгд энэ парламентыг буруутгах байсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Өөрчлөх байсан юм, чадсангүй гэхээс эхлээд монгол хэлний үгсийн санд байдаг адгийн муу үг болгоныг шавхан хаяглаж, үүрд энэ УИХ, тэр дундаа Г.Занданшатарт хадах байсан нь ч тодорхой билээ.
Үүнийг тэрлэгч миний бие Монгол Улсын иргэнийхээ хувьд энэхүү үйл явдалд талархаж байгаагаа шуудхан хэлэх байна. Шүүмжлэн харлуулаад байгаа хүмүүсийн эгнээнд нэгдэх шиг амархан юм алга. Бүхнийг байнга үгүйсгэн, муулах шиг амар ажил ер нь байдаггүйг бодолцсон ч тэр.
Ер нь бүгдэд 100 хувь таалагддаг хууль байдаг тухай сонсож, дуулаагүй.
Харин энэ удаа БРАВО гэдэг үгийг чангахан шиг хэлчихмээр санагдаад болсонгүй. Тэр тусмаа Г.Занданшатарт! Долигонож, пялдагдаж байгаа юм шиг олон хүнд санагдаж байна уу? Тэгвэл үгүй юм.
Өмнө нь миний бие сэтгүүлчийн хувиар нэг биш удаа яг энэ сэдвээр эрхэм спикертэй ярилцаж, шууд хэлэлцүүлэгт орж байсан болохоор ингэж хэлэх бодит шалтгаан, үндэслэл надад байдаг юм. Энэ үйл явдлыг гоочлон, хэл амаа билүүдэж суумааргүй байна. Ер нь бүгдэд 100 хувь таалагддаг хууль байдаг тухай сонсож, дуулаагүй.
Таалагдах ч албагүй гэж боддог. Олонхын зарчмаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэж, асуудлыг шийдсэн гэдэг нь чухал байна. Энэ удаагийн парламент шиг дампуу, муу нэртэй, арчаагүй парламент Монголд байгаагүй гэдэгт санал нийлдэг.
Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлэг зэрэгцүүлэн өрнүүлж, 600 гаруй санал гаргасан байдаг нь ямар нүсэр ажил байсныг илтгэдэг юм.
Гэхдээ энэ өөрчлөлтийг хийж чадсанаараа магадгүй тэд түүхэнд магтагдаж үлдэх цорын ганц үйлийг хийсэн байж ч болох юм.
Үүнийг тэгээд цаг хугацаа харуулах биз ээ! Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хоёрдугаар хэлэлцүүлгээс эхлэн Ерөнхийлөгчийн институцийн зүгээс улс төрийн тоглолт илт ороод эхэлснийг бид бас харсан билээ.
Магадгүй бид цаашдаа аливаа асуудлыг олонхын зарчмаар шийддэг тогтолцоогоо бүрмөсөн алдах аюулд тун ойрхон ирчихээд байлаа шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьс наас хойш УИХ дөрвөн сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан юм. Ийм эрчимтэй байхыг нь хэзээ бид харлаа даа.
Хувь амбиц, ашиг со нирхол нь нийтийн эрх ашгаас хол давамгайлсан, хэт хувийн тоглолттой энэ УИХ-ын гишүүдийг ин гэж нэгтгэн чанга барьж, гол асуудлаа амжилттай шийдэж чадах спикер нь Г.Занданшатар байна гэж төсөөлж байсан хүн анхандаа хэр олон байсан бол оо! Би л лав ит гэж байгаагүй хүний нэг мөн билээ.

Тиймээс зайлшгүй шинэ Үндсэн хууль хийх, эс бөгөөс нэмэлт, өөрлөлт оруулах асуудалтай тулгараад удсанаа эрхбиш бас мэдэх биз.
УИХ-ын гишүүд төслийг иргэдэд танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирүүлж, Төрийн ордонд төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлэг зэрэгцүүлэн өрнүүлж, 600 гаруй санал гаргасан байдаг нь ямар нүсэр ажил байсныг илтгэдэг юм.
Эндээс харахад л Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ганц нам хийчихлээ гэж хэлэх боломжгүй санагддаг. Нийгмийн зөвшилцөл эндээс тодорхой харагддаг учраас дээрхийн адил үгүйсгэж болохгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн ерөнхий зорилт нь ардчилсан нийгэмд шилжих, хүний эрхийг хамгаалах, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн үндсийг бий болгох явдал байдгийг бид мэднэ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар том өөрчлөлт гарч, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, шүүх нь хараат бус болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэрчлэн Монгол Улсын Үндсэн хуулийг тогтвортой үйлчлэх чадвар, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал, улс төрийн зөрчлийг зохицуулах чадвар, төр засаг дур зоргоороо авирлах боломжийг хязгаарлах, төр засгийг эрх мэдэлжүүлэх гэсэн шалгуураар авч үзэхэд 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн тог толцоо үүргээ биелүүлж чадсан хэмээн дүгнэдэг юм билээ.

Юутай ч 20 гаруй жил ярьж, гурван парламент дамжин маргалдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр улс орны ирээдүйн зам мөрөө тэгшлэх олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг болж чадлаа.
Үр дүнд нь хариуцлагатай, баялгийн үр өгөөжийг тэгш хүртсэн, хөгжингүй улс орон болох учиртай. Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулиас эхэлж байгааг бид ойлгох ёстой.
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар том өөрчлөлт гарч, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, шүүх нь хараат бус болно гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө нийтээрээ хүчин зүтгэсээр ирсэн билээ. Энэхүү өөрчлөлт нь эрүүл нийгэм, шударга эдийн засаг руу хөтөлнө гэдэгт итгэлтэй байна.
Шүүхийн тухай, Сонгуулийн тухай зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт оруулах тул төр, нийгэмд шударга ёс баттай ноёрхох суурийг тавина. Үр дүнд нь хариуцлагатай, баялгийн үр өгөөжийг тэгш хүртсэн, хөгжингүй улс орон болох учиртай. Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулиас эхэлж байгааг бид ойлгох ёстой.
Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв, тууштай хэрэгжүүлэхийг уриалж байна. Монголын ард түмэн амар амгалан, айх аюулгүй амьдрахыг хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг төр нь биелүүлэх ёстой.
Монгол төр оршихын утга учир энэ билээ. Монгол түмэндээ төрөө түшиж, түмнээрээ жаргаж, Их Монголын суу алдрыг эгнэгт бадраахын өлзийт ерөөлийг өргөн барья. Мөнх тэнгэрийн дор Монгол орон мөнх оршиж, мандан бадрах болтугай” гэж хэлсэн спикерийн үгэнд хариу ерөөл тавья.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар бүх юм сайн сайхан болно гэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Сайн болсон, илүү сайжруулж болох байсан гэх мэт олон зүйлийг энд зориудаар дурдахыг үл хүслээ.
Бид өөрчлөлтийн зүг том алхам хийж чадлаа. Харин энэхүү өөрчлөлтөөс үүдэн дагаж гарах салбар хуулиудаа илүү чамбай хийх нь энэ парламентын болон дараа дараагийнханд үүрэг, хариуцлага нь байх ёстой билээ.
Ш.Даваадорж
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ