Монголчууд бид хааяахан гадаад мэдээгээр л дайн дажны хөлд нэрвэгдсэн улсуудад дүрвэгсдийн хуаран байгуулсныг харж байв. Харин өнөөдөр болсон иж бүрэн сургуулилтын үеэр олон хүн анх удаа түр хуаранг бодитоор нь харсан юм.
Газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол нийслэлийн иргэдийг харьяа дүүргийн түр хуаран руу яаралтай нүүлгэн шилжүүлэх учиртай. Өнөөдөр өглөө эхэлсэн иж бүрэн сургуулилтын үеэр нийслэлийн 6 дүүрэгт байгуулсан түр хуаран руу иргэдийг автобусаар нүүлгэн шилжүүлсэн юм.
Бид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын урд байгуулсан түр хуаранд очив. Энд 500 хүртэл тооны иргэдийг байршуулна гэж тооцоолон хоргодох байрууд, хоолны газар, эмнэлэг, сургуулийн байрууд бэлтгэжээ. Түр хуаранд 5 гадаад хэлээр гаднын иргэдэд мэдээлэл өгөх хөтөч нар ажилладаг юм байна.