Урлаг аа гэж... Урлаг ийм, урлаг тийм ... Ийм зүйлийг урлаг гэнэ, тийм зүйлийг ч урлаг гэнэ... Урлагийг түм буман янзаар тодорхойлдгийг та мэдэх байх. Харин надад уран зураачийн бус алдартай хөгжмийн зохиолч Чайковскийн тодорхойлолт хамгийн дөхөм санагддаг юм. Чайковский “Дэлхий хангалттай үзэсгэлэнтэй биш учир урлаг оршдог” гэсэн бол нэр нь үл мэдэгдэх нэгэн “Дурлаж хийсэн бүх зүйл урлаг” гэсэн юм.
Акын Экижи... Тэр яах аргагүй уран зурагт дурласан нэгэн... Уг нь тэр хуулийн хүн... Гэхдээ түүнийг чөлөөт цагаасаа хумслан урлагт зориулсныг мэргэжил нэгт нөхөд нь мэдээгүй байсан нь дээр биз... Түүний цорын ганц зорилго нь урлагийг бүтээх хэмээн бодож, найднам. Харин түүний эзэмшсэн мэргэжил, өдөр тутмын амьдрал нь ард хоцорж буй гэлтэй... Акын Экижи энгийн гоо үзэсгэлэнг зорилгоо болгосон байх... Ямар ч хэтрүүлэггүй хэрнээ биднийг уриалан дуудаж байдаг энгийн гоо үзэсгэлэнг шүү...
***
Тэгвэл Акын Экижигийн бүтээлүүдээс юу олж үзэх вэ гэж та гайхан асууж магадгүй. Дэлхий ертөнцийг үзэсгэлэнтэй болгох тухай ярьсан учраас үзэсгэлэнт байгалийг үзэх юм болов уу? Босфорын эрэг, далай тэнгисийг харах уу? Ногоон толгод, цэцэг, шувуу, цох хорхойг тэр зурдаг юм уу? Аль эсвэл орчлон хорвоог үзэсгэлэн төгөлдөр болгохын тулд хийгдсэн нийгмийн ажлуудын тусгалыг олж үзэх үү? Үгүй ээ, үгүй! Аль нь ч биш... Түүний бүтээлүүд бол үлэмж их мэдрэмжийн тэсрэлт бус харин та бүхнийг уриалан дуудах өнгө будаг, өнгийн толбуудыг агуулах энгийн гоо үзэсгэлэн... Биднийг зүг бүрт чангаан, зүйл бүрээр уриалан дуудах мэт... Бид чадах чинээгээрээ тэрхүү гоо үзэсгэлэнг шингээн авч, баяжуулан нэмэгдүүлэх нь зүй...
Абдүлкадир Гүняз, урлаг шүүмжлэгч