Япон улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай хамт гольф тоглож, сүмо бөхийн тэмцээн үзэж, оройн зоог барилаа.
Гол уулзалт, хэлэлцээ даваа гарагт эхэлнэ. Уулзалтын үеэр Дональд Трамп, Шинзо Абэ нар худалдаа болон хоёр талын батлан хамгаалахтай холбогдсон хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхийг зорино гэж харж байна. Японтой худалдааны хэлэлцээнд том ахиц гарсан гэж Дональд Трамп мэдэгдсэн ч энэхүү айлчлалаар хэлэлцээр хийгдэхгүй гэж онцолжээ.
Тиймээс ирэх долоодугаар сард болох Японы Парламентын сонгуулийг дуустал талуудын дунд ямар нэг тохиролцоо хийгдэхгүй юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп автомашины импортын тарифыг нэмнэ гэж анхааруулсны дараа хоёр талын худалдааны төлөөлөгчид тусдаа уулзалтууд хийжээ.