АТГ-ын ажлын гүйцэтгэл 77 хувьтай байгаа ч хөндлөнгийн нөлөөлөл 59 хувьтай байна гэж Трансперенси интернешнл байгууллагаас мэдээллээ.
Иргэний нийгэм дэх авилгын эсрэг олон улсын эвсэл болох Трансперенси интернешнл байгууллага Монгол Улсын Авилгатай тэмцэх газарт хөндлөнгийн үнэлгээ хийжээ. Үнэлгээний дүгнэлтэд АТГ-т хөндлөнгийн нөлөөлөл байгаагаас болж авилгын эсрэг тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж байна гэлээ.
Трансперенси интернешнл компанийн ТУЗ-ын дарга Л.Төр-Од “Авилгын шүүхээр шийдвэрлэгдсэн байдал нь АТГ-ын мөрдөн шалгасан, прокурорт шилжүүлсэн тоотой харьцуулахад дэлхийн жишгээс харьцангуй доогуур, хангалтгүй байна. Авилгатай тэмцэх газрын үйл ажиллагааг төрөөс хараат бус болгох хэрэгтэй. Тэр дундаа удирдлага нь бизнесийн бүлэглэлээс хараат бус байх хэрэгтэй. Мөн тухайн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх ёстой” гэсэн юм.
Трансперенси Интернешнл байгууллагаас гаргасан үнэлгээний үндсэн дүгнэлт:
- АТГ-ын өөрийн ажлын гүйцэтгэл 77 хувь байгаа ч хөндлөнгийн нөлөөлөл 59 хувь байгаа нь авилгатай тууштай, үр дүнтэй тэмцэхэд саад болж, ерөнхий үзүүлэлтийг доош нь татаж байна.
- Олон нийтийн төсөөлөл хэт сөрөг байгаа нь авилгын эсрэг үйл ажиллагаанд тушаа болж, популистуудын зэвсэг болжээ. Улс төрчид иргэдийг бодит мэдээллээр хангах эрхийг боомилж байна. Олон нийтийн ойлголт хууль хүчний байгууллагуудын эрх хэмжээ, ажлын хамрах хүрээг ялгахгүй, нийтэд нь хамруулж дүгнэлт хийх хандлагатай байна.
- Авилгын мэргэшсэн шүүх, шүүгч, прокурортой байх шаардлага бий болжээ. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх нь эдгээр байгууллагууд хамтын ажиллагааны үр дүнд бий болохоор байна.
- Хууль тогтоомжидмАТГ-н санхүүжилт болон томилолттой холбоотой өөрчлөлт оруулсан нь олон нийтийн хагарал, ойлголтын зөрөөг улам даамжруулсан гэж үзэхээр байна.
Манай улс Авилгын эсрэг НҮБ-ын конвенцод 2007 онд нэгдэн орсон. Тус конвенцын 6-р зүйлд зааснаар хараат бус, бие даасан АТГ-ыг байгуулж авилгын эсрэг бодлого, зарчмыг баримтлан хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Мөн 2012 онд Индонез улсын Жакарта хотод НҮБ ба олон улсын авилгатай тэмцэх байгууллагын төлөөлөгчид хамтдаа хэлэлцэн Авилгатай тэмцэх газруудын даган мөрдөх нийтээр хүлээн зөвшөөрөх стандарт жишгийг агуулсан 16 зарчмыг тодорхойлж зарласан.
Олон улсын жишгээр дан ганц АТГ-ын дарга, дэд даргыг хууль тогтоох байгууллагаас томилоод зогсохгүй, газрын дарга нарыг мөн ижил эрх хэмжээтэйгээр томилдог байна. Энэ нь аливаа хэрэг шийдвэрлэхдээ хамтаар, бүгд санал нэгтэй гаргахад дөхөм ба хөндлөнгийн нөлөөллөөс сэргийлэх томоохон баталгаа болж байдаг аж.