2020 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн анх удаа 12 улсад зохион байгуулагдана. Ирэх оны зун болох тус тэмцээний урьдчилсан шатанд Европ тивийн 55 улс 10 хэсэгт хуваагдан 24 эрхийн төлөө өрсөлдөнө. Өнгөрсөн шөнө урьдчилсан шатны 10 тоглолт болсон байна. Эдгээрээс Бельги – ОХУ-ын багуудын тоглолт гол анхаарлын төвд байлаа.
Талбайн эзэн Бельгийн багийн гарааны бүрэлдэхүүнд Английн Премьер Лигт тоглодог 6 тоглогч багтсан бөгөөд тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, тус тоглолтод 3:1-ийн харьцаатай хожлоо. 14 дэх минутад талбайн эздээс Юри Тилеманс эхний гоолыг оруулсан бол үүнээс 2 минутын дараа Бельгийн хаалгач Тибо Куртуа байж боломгүй алдаа гаргаж, Денис Черышев хариуг нь барьснаар тооны харьцаа тэнцсэн байна.
Гэхдээ энэ тоглолтын гол баатар нь “Челси” клубийн довтлогч Эден Азар байсан бөгөөд 27 настай тоглогч эхний үеийн төгсгөлд торгуулийн цохилтоос багтаа дахин тэргүүллийг авчирсан бол үндсэн цаг дуусахаас өмнө дахин нэг гоол оруулснаар Бельги эхний тоглолтдоо 3:1-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Тоглолтын төгсгөлд ОХУ-ын багийн хагас хамгаалагч Александр Головин 2 дахь шар хуудсаа авснаар энэ Ням гарагт Казахстаны эсрэг хийх дараагийн тоглолтыг өнжихөөр болжээ.
Бусад тоглолтуудын үр дүн:
Казахстан 3:0 Шотланд
Кипр 5:0 Сан Марино
Нидерланд 4:0 Беларусь
Хойд Ирланд 2:0 Эстон
Хорват 2:1 Азербайжан
Словак 2:0 Унгар
Австри 0:1 Польш
Израиль 1:1 Словен
Македон 3:1 Латви
А.Одбаяр