Манай улсад анх удаа тэргэнцэртэй болон мэргэжлийн бүжигчдийн хамтарсан контемпорари бүжгийн тоглолт болох гэж байна. Монголын үзэгчдэд олон улсын контемпорари бүжгийн урлагийг таниулан түгээх, нийгэм дэх тэргэнцэртэй иргэдийн талаарх тогтсон ойлголтыг өөрчлөх зорилготой “Swinging Wheelchair” төслийг “Бид Чадна Эм Эн Нэгдэл” ТББ-аас санаачлан, Щвейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр зохион байгуулж байна.
Уг төсөлд мэргэжлийн бүжигчид төдийгүй бүжиглэх сонирхолтой тэргэнцэртэй иргэд нээлттэй оролцох боломжтой. Шалгарсан оролцогчид “YET Company”-ны үүсгэн байгуулагч, щвейцарь бүжиг дэглээч Фабиан Коны удирдлаган дор гурван долоо хоногийн турш сургуулилт хийж, энэ оны аравдугаар сарын 5-ны өдөр АСЕМ вилла дахь Хүн Гэр Театрт тоглолт хийх юм.
Контемпорари бүжиг дэглээч Фабиан Коны бүтээлүүдээс:
Төслийг санаачлагч байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгэмд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж, олон нийтийн хандлагыг өөрчлөх чиглэлээр ажилладаг юм. Тухайлбал, “Тэргэнцэртэй мисс”, “Тэргэнцэртэй хувцас загварын шоу”, “Бид Чадна” зэрэг сайн дурын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байв.
Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээлэл:
https://www.facebook.com/BidchadnaMN/photos/a.282405115211734/2366200856832139/?type=3&theater