Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хөгжүүлэх тогтоол гарсан талаар Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.
1800 цэргийн алба хаагчийг бүртгэнэ
Замын барилгын ажлыг дотоодын нөөц буюу цэргийн ангиудаар бариулах бөгөөд тавдугаар сарын 1-нээс эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэв. Өөрөөр хэлбэл Монголын төмөр зам захиалагч, Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэгчээр ажиллах юм.
Тавантолгой Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замыг Монгол Улс өөрийн хөрөнгөөр барих шийдвэр гаргаснаар нийт 1.2 сая америк долларт багтаан барих бөгөөд гурав дахин бага өртгөөр барих боломж бий болж байгаа аж.
ТАВАН РОТ 30 , 30 КМ ЗАМЫГ ХАРИУЦНА
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штаб гурван жил судалгаа хийсэн. 1800 цэргийн алба хаагчийг бүртгэнэ. 450 орчим нэгж техник хэрэгсэл шаардана. Хөрөнгийн асуудал шийдэгдсэний дараа тавдугаар сарын 1-нээс ажил идэвхтэй эхэлнэ.
Өнөө маргаашгүй цэргийн анги зохион байгуулалтад орох байх. Таван рот 30, 30 км зам хариуцахаар төлөвлөж байна. Техник хэрэгслийг түрээслэх буюу худалдан авах бол бүтээн байгуулалтад ажиллах цэргийн албан хаагчдын дундаж цалин 2 сая төгрөг. Яваандаа Монгол Улсад инженерийн байгууламжийн цэргийн анги бүрдэх боломж бий болж байна.
Төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэх өртөг нэг км-т 8 америк доллар болж хямдарна. Одоогийн өртөг 32 америк доллар байна
Гашуунсухайт чиглэлийн төмөр зам өндөр ач холбогдолтой. Энэ чиглэлд Тавантолгойн нүүрсний ордыг идэвхжүүлэх, нүүрсийг борлуулахад хамгийн чухал төмөр зам учраас тавдугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэх өртөг нэг км-т 8 америк доллар болж хямдарна. Одоогийн өртөг 32 америк доллар байна. Энэ замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоо бүрдэнэ. Автозамаар мөн тооны гэхээр нийт 60 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бий болно гэж үзэж байна.
Урьдчилсан ТЭЗҮ-гээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хийхэд цэг зөрж байгаа учраас 2021 оны эхний улиралд ашиглалтад оруулна" гэлээ.
Өмнө нь барилгын ажил хийхээр эхлүүлж, суурь бүтэц, гүүрэн байгууламж, шугам хоолой тавигдсан тул үүнийг ашиглана гэлээ.