Huawei асуудал хараахан шийдэгдээгүй байгаа ч, Трампын мэдэгдэл нь Хятадын үйлдвэрлэгчид АНУ-аас бараа хүлээн авах боломжийг олгожээ.
Huawei-н хэдэн сараар үргэлжилсэн худалдааны дайнд золиос болсон өдрүүд ийнхүү дуусч байна. Дональд Трамп Япон дахь G20 дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэж буйгаар АНУ-ын компаниуд Хятадын үйлдвэрлэгчтэй бизнесээ үргэлжлүүлэн эрхлэх боломжтойг баталсан. Тэрбээр:
-АНУ-ын компаниуд Хятадын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн нийлүүлэх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй. Би АНУ-ын компаниуд бусад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахад дуртай. Тийм ч утгаараа би энэ боломжийг тэдэнд дахин нээж өгч байна. Тайлбарлахад хялбар биш байна л даа. Маш нарийн төвөгтэй асуудлууд. Хоригийн талаар мэдээ гарахад манай аж ахуй нэгжүүд маш их цочирдож гомдол гаргасан. Эдгээр компаниуд бол та бүгдийн мэддэг агуу компаниуд юм. Тэд үнэхээр энэ талаарх шийдвэрт сэтгэл ханамжтай байсангүй. Тиймээс ч бид хоригийг хэрэгсэхгүй болгож байна, мөн энэ үндэсний аюулгүй байдалтай ч ямар ч хамааралгүй юм гэжээ.
Ердөө сар гаруйн өмнө Huawei нь АНУ-ын Худалдааны Хэлтэс Аж ахуйн нэгжийн хар жагсаалтад тавигдаж, АНУ-ын компаниуд Хятадын үйлдвэрлэгчтэй бизнес эрхлэхийг хориглосон. Харин Google-ын зүгээс хүсэлт тавьсны үндсэн дээр хоригийг 90 хоног хойшлуулж мөн цаашлаад зах зээл дээр гарсан Huawei утаснууд дээр шинэчлэл хийх борлуулалтын дараах үйлчилгээнүүдийг хэвийн ажиллахаар үлдээсэн юм.
Ийнхүү Huawei нь АНУ болон Хятадыг хэлэлцүүлэгт хөдөлгөгч гол хүч нь болж байна.