- Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр дахь салбарын нээлт боллоо -
“Цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан” төслийн хоёр дахь номын сангийн нээлт Сонгинохайрхан дүүргийн 15-р хороонд боллоо.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар эхлүүлсэн уг төслийн хүрээнд нийт дөрвөн байршилд номын сан байгуулах ажлыг хоёр жилийн өмнө эхлүүлжээ.
Нийт 120м2 талбайтай, 6000 орчим номтой уг номын сан 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Номын сан хоёроос дээш насны бүх иргэдэд зориулагдсан тул бага насны хүүхдэд зориулсан зурагт номоос эхлүүлээд дэлхийн сонгодог зохиолууд, хууль дүрмийн эмхэтгэлүүд ч байгаа юм.
Номын сангаар иргэд чөлөөт цагаараа болон цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ салхилуулахдаа үйлчлүүлэх боломжтой. Энэ талаар Засаг дарга Ж.Сандагсүрэн “Иргэд амралт, чөлөөт цагаараа гэрийнхээ ойр орчимд хүүхдээ салхилуулангаа ном уншаад суух нөхцлийг бүрдүүлэхийг зорьсон. Ном унших гэж номын сан орж цаг алдалгүйгээр гэрийнхээ ойр орчимд салхилах зуураа ном унших боломжтой. Энэ жилдээ багтаад дахин хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй номын сан барихаар төлөвлөн ажиллаж байна. Үүний нэг нь Толгойтод байх юм. Номын сан байгуулах санхүүжилтийг зам тавих, гэрэл суурилуулах зэрэг бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн мөнгөнөөс илүүчилж хийж байна. Нийслэлээс тусад нь төсөв гаргуулж байгуулна гэвэл нэг номын санд 300 гаруй сая төгрөгийн төсөв хэрэгтэй. Ганц номын сан барихад ийм хэмжээний мөнгө төсөвлөх нь таатай биш учраас дүүрэгт хуваарилсан бүтээн байгуулалтын мөнгөнөөс илүүчилж энэ номын санг 150 орчим сая төгрөгт багтаан байгуулж байна” хэмээсэн юм.
Уг номын сангийн номнуудыг дүүргийн иргэд болон төрийн албан хаагчид, байгууллага хамт олны хандиваар цуглуулсан бөгөөд ном хандивлах аян цаашид ч үргэлжилж дараагийн хоёр номын сангийн номын фондыг үүсгэх юм.