Лхагва гарагт Тайланд улсын гүнж зүрхний өвчнөөс болж биеийн байдал муудаж, ухаан алдсан талаар хааны ордноос мэдэгджээ.
Важиралонгкорн хааны ууган охин Бажракитиябха гүнж өдгөө 44 настай. Тэрээр Бангкокийн зүүн хойд хэсэгт байсан тул түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэж анхан шатны арга хэмжээг авч, одоогоор Бангкокт эмчлүүлж байгаа аж.
Өчигдөр хааны ордноос гүнжийн биеийн байдал тогтвортой байгаа гэж мэдээлсэн ч Тайландын хааны гэр бүлийн эрүүл мэндийн мэдэгдлүүд ихэвчлэн тодорхой бус, нууцлаг байдаг учир гүнж Бажракитиябхагийн тухай гарсан ганцхан товч мэдэгдлээс түүний биеийн байдал хэр байгааг тодорхойлоход хэцүү гэж Бангкок дахь ВВС-ээс онцолжээ.
Хааны анхны эхнэр Соамсавалигийн охин юм. Тэрээр АНУ-ын хоёр их сургуульд хуулийн чиглэлээр аспирантурын зэрэг хамгаалсан ба 2012-2014 онд Австри улсад Тайландын Элчин сайдаар ажиллаж байсан юм.
Важиралонгкорн хаан залгамжлагчаа хараахан шийдээгүй байгаа ч гүнж Бажракитиябхаг хаан ширээнд хамгийн тохиромжтой гэж олон нийт үздэг.
Тэрээр фитнесс сонирхогч бөгөөд Тайландын ялын шинэчлэлийг дэмжиж, дэлхийд дээгүүрт жагсдаг эмэгтэй хоригдлуудын талаар онцгойлон анхаардаг нэгэн билээ.
Эх сурвалж: BBC