Мягмар гарагт Техасын бага сургуульд болсон зэвсэгт халдлагын үеэр амиа алдсан, 4-р ангийн багш Ирма Гарсиагийн нөхөр зүрхний шигдээсээр нас баржээ.
Талийгаач Ирма Гарсиагийн зээ дүү Жон Мартинез NBC News-тэй утсаар холбогдон ярихдаа амиа алдсан багшийн бэлэвсэн нөхөр Жо Гарсиа нас барсныг баталжээ. "Тэр Ирмагийн дурсгалд зориулж газар дээр нь цэцэг тавихаар явсан. Тэгээд гэртээ ирээд гэр бүлийнхэнтэйгээ хамт суугаад гурван минут ч бололгүй ухаан алдан унасан гэсэн. Гэрийнхэн нь түүнд зүрхний иллэг хийх гэж оролдсон ч нэмэр болоогүй. Мөн түргэн тусламж ирсэн ч түүнийг аварч чадаагүй. Тэр эхнэрээ алдсан уй гашуугаа дийлсэнгүй. Манай гэр бүлийн төлөө залбираарай, бидэнд маш хэцүү байна” гэжээ.
Бага сургуулийн вэбсайтад Ирма Гарсиагийн намтарт бичсэнээр тэрбээр нөхөртэйгөө гэрлээд 24 жил болсон ба дөрвөн хүүхэдтэй гэжээ. Мөн танилцуулгад "Би нөхөртэйгөө хамт барбекю хийх, хөгжим сонсох, далайгаар аялах дуртай" гэж дурдсан байв. Ирма Гарсиа багшилсан 23 жилээ Техасын Ювалд хотын бага сургуульд өнгөрөөжээ.
Энэхүү халдлагын үеэр 19 хүүхэд, насанд хүрсэн хоёр хүн буюу багш нар өртөж амиа алдсан юм. Сүүлийн жилүүдэд галт зэвсэгт өртөж амиа алдах хүүхдийн тоо олширч байна. Тухайлбал 2020 онд 2200 гаруй хүүхэд галт зэвсгийн улмаас амиа алдсан нь сүүлийн 20 жилд анх удаа 2000 давсан тоо аж.
Эх сурвалж: Today