Монгол улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр 2011-2021 оны хооронд хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 4+ төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх; эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх; эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжсэн.
Эмийн аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт чухал нөлөөтэй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан хүний тоо олон байгаа ч үр дүн нь хангалттай биш байгаагийн нэг шалтгаан нь эмийн чанар мөн.
Эмийн чанар, үр нөлөө муу байх нь түүнийг хэрэглэж байгаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна эдийн засгийн хохиролтой. Мөн эмийн үнэ өндөр байгаа нь эмзэг бүлгийн иргэдийг ядуусын эгнээнд шилжихэд хүргэж байна. Монголчууд бид бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад үнэтэй эм хэрэглэдэг. Товчхондоо, Монголд эм хангамжийн тогтолцоо, эмийн зохицуулалт хангалтгүй байна.
Эмийн аюулгүй байдлыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд эмийн зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулж, эмийн зохицуулалтын албыг байгуулах, эмийн хяналтын лабораторийг шинэчлэх, эм үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартыг шинэчлэн сайжруулах, эмийн зах зээлийн дараах тандалт, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх тогтолцоог бэхжүүлэх гэх мэт магтан сайшаам олон ажлууд хийгдсэн тухай дараах видеоноос үзээрэй.