gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     11.05
  • Валютын ханш
    $ | 3583₮
Цаг агаар
 5
Зурхай
 11.05
Валютын ханш
$ | 3583₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 11.05
Валютын ханш
$ 3583₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Амарсайхан: Эмээлтийн 31 үйлдвэрийн 17-г түр хааж, лацадсан

Б.Сондор
Нийгэм
2022-06-02
1129
Twitter logo

Эмээлт дэх махны үйлдвэрийн цаг үеийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Мах бэлтгэлийн хяналт шалгалтын ажлын хэсэг Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийж, зөрчил илэрсэн зарим үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоон, хаалгыг нь лацадсан ч МХЕГ-ын алба хаагчид тэргүүтэй хүмүүс очиж махыг чанаж, шалгаж байгаа мэдээлэл олны шүүмжлэлийг дагуулсан. Мөн нийслэл рүү 8 тонн өмхий мах оруулахыг завдсан мэдээлэл буй.

Тиймээс мах бэлтгэх үйлдвэрүүдэд хийсэн шалгалт болон олны анхаарлыг татаад буй өмхий махны асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан мэдээлэл өглөө.

Шадар сайд С.Амарсайхан:
- Мах бэлтгэх үйлдвэрүүдийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг холбогдох яамд, ШӨХТГ, цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн гээд томоохон бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газар томилсон.

Эмээлтэд өнөөдрийн байдлаар махны чиглэлээр 32 ААН үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 173 ААН бий. Үүнээс гадаад руу 61 тэр дундаа Хятад руу экспортлох эрхтэй 31 үйлдвэр бий. Тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. Махны экспорт хийж байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаанд түр зогсоож нэг нэгээр нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрүүл ахуйн стандартыг мөрдөж байвал үйл ажиллагааг нь хэвийн ажиллуулна. Стандарт мөрдөөгүй бол зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна. 

Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Үүнд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Ард иргэдэд тодруулах зүйлс байгаа учир ХХААХҮЯ, ГИХГ-аас сайд, дарга нар хамт мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд мах, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудал ноцтой яригдаж, хөндөгдсөөр байсан. Ил, далд хяналт шалгалт хийж байгаа нэртэй үгсэн хуйвалдсан хяналт шалгалт, асуудлууд үе үеийн ашиг сонирхолтой албан тушаалтнуудтай холбоотой байсаар ирсэн. Тиймээс олон нийтэд нээлттэй, иргэдийн оролцоотой, зохион байгуулалттайгаар шалгалтыг хийж байна. Экспортын зөвшөөрөлтэй нь байна. Зарим нь зөвшөөрөлтэй хэр нь үйл ажиллагаа явуулдаггүй нь ч бий. Тиймээс цэгцлэх шаардлагатай болсон. Өмнөх шалгалтууд хангалтгүй байсан. Асуудал их, хариуцлага дутуу байсан учир холбогдох хоёр байгууллагын удирдлагуудыг ч сольсон. Бүх төрлийн шалгалтыг аль болох иргэд, ААН-үүдэд дарамтгүй хийхийг зорьж байна. Өнөөдөр гэнэт энэ талаар яриад байгаа юм биш. Үүнийг гол нь цаашдаа тууштай хийх хэрэгтэй байна.

Сургууль цэцэрлэгийн хүнс, махны хангамжид стандартад нийцсэн мах, хүнс нийлүүлж байна уу гэдгийг шалгадаг. Төр аливаа асуудлыг хяналтгүй орхисон зүйл байхгүй.

“МАХ ЧАНАСАН АСУУДАЛД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ДАРГЫН ХУВЬД ШҮҮМЖЛЭЛТЭЙ БАЙГАА”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж:
- МХЕГ-аас мал эмнэлгийн газартай хамтран төлөвлөгөөт хяналт шалгалтыг улирал, хагас жилээр хийдэг. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд төлөвлөгөөт шалгалтыг хийгээгүй. Төлөвлөгөөт бус шалгалтыг 5-р сарын 18-наас улсын хэмжээнд махны үйлдвэрүүдэд хийж байна.

"Эм Ди Си Пи" компанид махны үйлдвэрт зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгээд байна. Мөн "ХКҮ" компани манай мах биш, нэрийн хаяг шошгыг ашигласан байна хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тус компани 2014 онд махны чиглэлийн үйл ажиллагааны зөвшөөрөл авсан ба 2018 оноос эхлэн ажиллахгүй байсаар 2022 оноос эхлэн үйл ажиллагаагаа дахин эхлүүлэхдээ чиглэлээ өөрчилж, махыг экспортод гаргаж байсан зөрчлийг илрүүлсэн. Прокурорын хяналт дуусахаар олон нийтэд мэдээлэх болно.

Мөн "Өргөө Мийт" ХХКомпанийн үхрийн 8 тонн махны асуудал яригдаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнд шалгалт хийж байна. Нэг бүрчлэн тоолоход дулааны аргаар боловсруулсан шошгогүй буюу хаяг, огноо байхгүй 20кг-аар савласан 464 хайрцаг буюу 9,3 тонн орчим мах, мөн 20кг-аар савласан 20 хайрцаг дайвар бүтээгдэхүүнээс Мал эмнэлгийн лабораториуд дээж аван шинжилж байна. Шинжилгээний үр дүнгийн дараа тухайн мах өмхийрсөн байна уу үгүй юу гэдгийг хэлэх боломжтой.

Мах чанасан асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллагын даргын хувьд би өөрөө шүүмжлэлтэй байгаа. Ер нь байцаагч ч бай, иргэн ч бай, хэн ч байсан бүтээгдэхүүнд ямар нэгэн асуудал байна гэж үзвэл лабораторид шинжлүүлэх ёстой. Түүнээс биш махыг чанасан хүмүүс нь лабораторийн ажилтнууд биш юм. Лацыг прокурорын зөвшөөрөлгүйгээр иргэн, хөндлөнгийн хүн хөндөж болохгүй. Хэрэв тэгвэл зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хариуцлага хүлээлгэх асуудлыг дотооддоо хатуу хяналтаар шийднэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан