ДАШТ-ий "C" хэсгийн эхний тоглолт Аргентин болон Саудын Арабын шигшээ багийн хооронд эхэллээ.
Тав дахь дэлхийн аваргадаа оролцож буй Лионел Месси тэргүүтэй Аргентин 11 дэх минутад торгуулийн цохилтын эрх авсан. Цохилтыг багийн ахлагч Месси гүйцэтгэж тооны харьцааг нээлээ.
Түүний дараа Аргентинчууд Саудын Арабын хаалганы торыг гурван ч удаа дотроос нь хөдөлгөсөн ч отон тоглолтын дүрэм зөрчсөн тул гоолыг тооцсонгүй.
Хоёрдугаар үе эхлэхэд Саудын Арабчууд эрс шийдэмгий довтолж хэний ч таамаглаагүй дүнд хүрсэн нь хоёр гоол оруулсан явдал байлаа. Гэнэт гоол алдан хожигдож эхэлсэн Аргентинчууд гурван давхар сэлгээ хийлээ.
Аргентины сэлгээ үр дүнгээ үзүүлэхгүй байсаар тоглолтын үндсэн цаг дуусаж энэ дэлхийн аваргын хамгийн бага чансаатай (Дэлхийд 51-т) Саудын Арабын шигшээ багт хожигдлоо. Европын том лигт тоглодог тамирчингүй Саудын Араб дэлхийн аваргын анхны дуулианыг дэгдээлээ.
Саудын Арабын шигшээ багийн дасгалжуулагч Хэрвэ Ренар өмнө Мароккогийн шигшээ багийг удирдаж 2018 онд анх удаа ДАШТ-д оролцуулж байсан юм. Тэрээр мөн Африкийн цомын тэмцээнд хоёр өөр улсын шигшээ багийг удирдан түрүүлсэн анхны дасгалжуулагч юм.