Монгол Ардын Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны /НАМЭХ/ ээлжит бус Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлээс нийт 400 гаруй төлөөлөгч оролцож буй уг хуралдаанаар Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээ өөрчилж, цаашид “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болов.
Мөн холбооны дүрэмдээ өөрчлөлт оруулж, ирэх дөрвөн жилд “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-г удирдах шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны Дарга Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн.
Ээлжит бус Их хуралд оролцсон төлөөлөгчдийн 94.59 хувийн саналаар “Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Булгантуяа сонгогдож, тус холбоог ирэх дөрвөн жилд удирдахаар боллоо.