Нью-Йоркын Амбан захирагч Кэти Хочул тэжээвэр амьтдыг дэлгүүрт худалдаалахыг хориглосон, 2024 онд хэрэгжиж эхлэх хуулийн төсөлд гарын үсэг зурлаа.
Тус мужийг "гөлөгний тээрэм" гэж шүүмжлэхэд хүргэсэн амьтдын арилжааны үржүүлгийн үйл ажиллагааг ийнхүү хориглохоор болжээ.
Ардчилсан намын сенатор Майкл Гианарис “Энэ бол маш том асуудал. Нью-Йорк энэ төрлийн худалдааны томоохон цэг, амьтдын эрх зөрчиж ашиг орлого олох хандлагатай байдаг тул бид худалдааны түвшинд эрэлтийг бууруулахыг хичээж байна” гэжээ.
Нөгөө талаас амьтдыг эд бараа шиг худалдахыг хориглох шийдвэр нь амьтдын олон дэлгүүрийг хаалгаа барихад хүргэнэ хэмээх шүүмжлэлд өртөөд буй.
Нөгөө талаас амьтдыг эд бараа шиг худалдахыг хориглох шийдвэр нь амьтдын олон дэлгүүрийг хаалгаа барихад хүргэнэ хэмээх шүүмжлэлд өртөөд буй. Нью-Йорк хотын Citiups амьтны дэлгүүрийн менежер Эмилио Ортиз хэлэхдээ, “Энэхүү шинэ хууль нь миний арав гаруй жил эрхэлсэн бизнест “цаазаар авах ял” шиг нөлөөлж магадгүй” гэжээ.
Нью Йорк хотод тэжээвэр амьтдыг ашиг олох зорилгоор хүмүүст худалдахаас өмнө дэлгүүрт хүнлэг бус нөхцөлд өсгөж буйг эсэргүүцэн иргэд хаахыг уриалсаар иржээ.
Өмнө нь Калифорни муж 2017 онд ижил төстэй хуулийг баталсан анхны муж болж байв. Түүний араас 2020 онд Мэрилэнд мужид гэрийн тэжээмэл амьтдын дэлгүүрт муур, нохой худалдахыг хориглосон шийдвэр нь дэлгүүрийн эзэд болон үржүүлэгчдийн эсэргүүцэлтэй нүүр тулж байв. Мөн түүнээс хойш нэг жилийн дараа Иллинойст гэрийн тэжээмэл амьтдын дэлгүүрүүдэд гөлөг, муурын зулзага зарахыг хоригложээ.
Эх сурвалж: CNN