ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Халамжаас - хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ дараах мэдээллийг өглөө.
Тэбрээр, Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг олгох боломж бүрдсэн. Энэ арга хэмжээнд оролцох хүмүүсийн 50-иас багагүй хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн оролцоог хангана. Үүнд ХНХЯ мөнгө хуваарилахгүй. 20 тэрбум төгрөг төсөвлөснийг банкаар дамжуулаад, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр 1400 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил аж ахуй эрхлэгчид олгоно. Үүний үр дүнд 3500 орчим ажлын байр бий болж, ажлын байр хадгалагдана гэж тооцож байна.
Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаар дамжуулаад 28 тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг хэлбэрээр 3500 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч, мал аж ахуй эрхлэгчдэд зээл олгоно. Ингэснээр 5200 орчим ажлын байр бий болно гэж үзэж байна. Мөн үүний 50 хувь нь эмэгтэйчүүдэд очих ёстой. Бид тооцоо судалгаанд үндэслэн тэгш зарчмыг баримталж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдэд гар утасны аппликэйшнээр нэг сая хүртэлх төгрөгийн, богино хугацааны зээлийг эхний ээлжид Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт туршилтаар хэрэгжүүлнэ гэлээ.
БИЧЛЭГ: