Одоогоос 100 жилийн өмнө тэртээ 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын Засгийн газрын шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа энэ том салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ тэмдэглэлт үйл явдлыг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээ 2022 оны 9 сарын 19-23-ны Шангри-ла зочид буудалд болох юм.
Долоо хоногийн турш үргэлжлэх энэ арга хэмжээ нь уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал, хариуцлагатай уул уурхайн семинар, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээний цогц байх аж. Нэг ёсондоо уул уурхайн салбарынхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод хуран чуулах нь. Энэ арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар ч өргөн дэлгэр хэлэлцэх юм.