Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгаад байна. Хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн бөгөөд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн 85.7 хувийн саналаар дэмжсэн бөгөөд улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Насаараа шимтгэл төлчхөөд иргэд амьжиргааны доод түвшнээр тэтгэвэр авдаг ийм тогтолцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллаж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам дэлгүүрийн худалдагч бэлтгэдэг. Хөдөөгийн малчдыг банкны хүүний дарамтад оруулдаг, тэр мөнгөөр сурсан хүүхэд нь дэлгүүрийн худалдагч болдог. Ийм л тогтолцоо хэрэгжиж байна.
ХААХҮЯ, бүх мал нь шүлхийдчихсэн, 70 сая малтай 200 гаруй мянган малчин өрх нь орлого, ашиг гэж байхгүй. Улс орон даяар гоц халдварт өвчинд автчихсан. Сангийн яам нь хагас жилийн хугацаанд гурван удаа төсвийн тодотгол хийчихсэн. УУХҮЯ нь гадаадаас хөрөнгө оруулалт татсан зүйлгүй. Барилга, хот байгуулалтын яам нь хуучин бүхий л стандарт нь орчин үетэй огт нийцээгүй хэвээр. Эрчим хүчний яам нь улстөрийн зорилгоор үнэ чөлөөлсөөр байгаад одоо салбарын сайд нь "хөлдөхөө" зарлачихсан.
Бүтэн жил сайдгүй хэрэгтэй ч юм шиг үгүй ч юм шиг ажилласан хоёр яам байна. Өнөөдөр яамдын нөхцөл байдал ийм л байгаа" гэв.