Олны хөлд дарагдсан сургуулийн үүдэнд нээлтийн ая сонсчхоод бага ангийн хүүгээ багшид нь даатгасан эцэг, эх төд удалгүй балчруудын уйлаан сонсогдсон цэцэрлэгийн шатаар өгсөж байна.
Өөр нэг хаалгаар хаашаа орох гэж буйгаа мэдэхгүй, хамгийн хайртай хүн нь анх удаа танихгүй хүмүүсийн дунд орхих гэж байгааг ч төсөөлөөгүй бяцхан хөлтнүүд итгэлгүйхэн алхаж орлоо.
Энгэрээсээ салгаж үзээгүй балчир үрээ анх удаа цэцэрлэгт өгч буй залуу ээж, аавууд өрөөнийх нь цонхоор харчхаад явахгүй л бол санаа нь амрахгүй.
Тэдний зарим нь цэцэрлэгийн хаалгаар "зугтан" гарч, эргэж нэг хараад ажил руугаа гүйнэ, цонхоор нь харж нулимс унагачхаад инээмсэглэн одно. Багшийнх нь гараас хөтлүүлээд "Ээж, аав нь орой эргээд ирнэ" гэж хэлнэ.
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.