Монголын оёдлын үйлдвэрүүд цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг нэгдсэн загвар стандартаар үйлдвэрлэн, хэрэглэгчдэд санал болгож буйгаа өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд болсон Хувцас үйлдвэрлэлийн салбарын кластерийн хөгжил хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.
Оёдлын үйлдвэрүүд хүүхдийн биеийн тамирын хувцсыг монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, арьсанд элдэв харшил сөрөг нөлөө үзүүлэхгүй, материал үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг мэргэжлийн түвшинд үйлдвэрлэж байна гэлээ.
Футболкийг Монголд үйлдвэрлэж буй 100 хувь хөвөн даавуун материалаар үйлдвэрлэсэн. Байгальд ээлтэй, зөөлөн, харшил үүсгэхгүй, үнэр бактерийн эсрэг хамгаалалттай, арчлахад хялбар, амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, суналт, агшилт сайн, монгол хүний царайны өнгөнд тохирсон номин цэнхэр өнгөтэй. Шошгыг гадна талд оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул багш, хүүхдүүдэд эвхэж хураахад хялбар байдлаар шийдсэн.
Шортыг дэлхийн спорт хувцасны брэндийн материалаар эх орондоо үйдвэрлэжээ. Биеийн тамирын хувцасны шорт бүдэг өнгөтэй байдаг. Учир нь футболкны өнгийг илүү тод харагдуулах, ялгаж өгөх, багшийн анхаарал төвлөрөлд эерэг ач холбогдолтой бөгөөд нүдэнд ачаалал бага өгнө.
Мөн даавуун тор үйлдвэрлэсэн бөгөөд асран хамгаалагчид биеийн тамирын хувцас хийх тор худалдан авах, оёдолчдоор оёулах ажилд цаг зарцуулахгүй гэв. Ингэснээр цаг хугацаагаа ч, санхүүгээ ч хэмнэнэ гэлээ. Дүүрэг, цэцэрлэгийн нэр, таних тэмдэг хэсгийг тэмдэглэж өгсөн байна.
Гурван багц бүтээгдэхүүнийг нийт 25 мянган төгрөгөөр худалдаалах аж.
Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд 146 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах юм байна.
Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал О.Сансархүү:
“Чанартай түүхий эд, материал авъя гэхээр гадны томоохон үйлдвэрүүд хэмжээ заагаад өгчихдөг. 10 мянга, 50 мянган метрээс доош өгөхгүй гэнэ. Тэр их хэмжээний даавууг татан авахын тулд томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс түүхий эдээ бид татан авч, 146 мянган хүүхдийн хувцсыг хийж, Монголдоо чанартай хувцас хийх боломж бүрдэж байна” гэлээ.
Тэрээр цааш нь “Нийт 30 гаруй үйлдвэр хамтарч, 8 үйлдвэр толгойлоод шорт футболкны үйлдвэрлэлээ Оёмол, нэхмэл бүтээгдэхүүний техникийн ерөнхий стандартын дагуу явуулж байна. Спорт хувцасны зарчим байдаг. Футболк нь тод байвал шорт нь бүдэг байх гэх мэт. Хувцас нь биеийн тамирын хичээлд зориулсан хэрэглэгдэхүүн. Сургалтын орчинд явагдах учраас хэт тод өнгийн байвал багшид анхаарлаа төвлөрүүлэх, харагдах орчинд нөлөөтэй учраас Монгол хүнд тохирох өнгө, холбогдох стандартыг бодож хийсэн” гэлээ.