Өмнөд Солонгост гэр бүлээрээ амьдардаг 13 настай монгол охин сургуулийнхаа дээд ангийн сурагчдад зургаан цагийн турш зодуулж, архи согтууруулах ундаагаар шахуулсан хэрэг гарсанд олны сэтгэл ихэд эмзэглэсэн. Тэгвэл энэ талаар ютүб дэх сошиал суваг ЗолбооТВ хохирогчийн ээж болон тус улс дахь Монголын ЭСЯ-ны төлөөллөөс бодит нөхцөл байдлын талаар тодруулжээ.
Хохирогч охины ээж "Над руу БНСУ дахь Консулаас залгаж "Яагаад бидэнд мэдэгдээгүй юм бэ, бид энэ талаар ТВ-ээс л сонслоо" гэхэд нь би үнэнээ л хэлсэн. Надад та бүхэнд итгэх итгэл байгаагүй, би Консул руу хандахад надад хэрхэн туслах бол гэсэн бодол төрсөн гэсэн. Цагдаагийн байгууллагад шийдэгдээгүй өмнөх хэргүүд байхад өнгөрсөн таван сарын хугацаанд итгэх итгэл төрөөгүй, утсаар ярих ч бодол байгаагүй. Би эхэлж хандсан хүнтэйгээ л цаашид харьцана гэдгээ илэрхийлсэн. Хэрэв би мэдээлэл хийхгүй бол нийгмийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл явж байна гэхэд "Ойлголоо, хэрэв бидний тус хэрэгтэй бол хэлээрэй" гэсэн хариуг өгсөн" гэв.
БНСУ дахь Элчин сайдын яамны төлөөлөл "Хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн хэрэгт Бусан дахь Консулын газар, Сөүл дэх ЭСЯ анхаарал хандуулан, дипломат шугамын хүрээнд ажиллаж байна. БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага бидэнтэй холбоотой ажилладаг. Сөүлд байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-аас хүсэлт тавьсан юм байна. Хохирогчийн гэр бүлийн төлөөлөлтэй уулзлаа. Өмгөөллийн асуудал яригдаж байгаа учир туршлагатай сайн өмгөөлөгч олж өгөхөд анхаарал тавин ажиллаж байна. Энэхүү гэмт хэрэг, зөрчлийг арилгахаар бусад холбоодтой хамтран ажиллах болно" гэлээ.
Хөтлөгч Золбоо хохирогчийн ээжээс "Хэрэв солонгос охин бусдад зодуулсан бол цагдаа нар хэрхэн хандах байсан бол" гэхэд ээж "Сургууль, цагдаа нь ч, боловсролын байгууллага нь ч хойрго байсан. Бид хохирогч хэр нь цагдаа нарын арга эвийг нь олох гэж их үзсэн. Бид уулзъя гэхэд "Би завгүй" гэдэг байсан" гэлээ.
"Өмгөөлөгчтэй уулзахад "Хэрэв солонгос хүн байсан бол ийм шийдвэр гарахгүй байх байсан гэж дурдсан. Эрүүгийн хэрэгт холбогдсон 14-өөс дээш насны хоёр хүүхдийг эцэг эхийн хамгаалалтад авах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг эргүүлэхийн тулд хэрэг дээр дахин ажиллая гэсэн ч энэ нь прокурорын шийдвэр учраас ингэх нь багагүй бэрхшээлтэй. Мөн иргэний шүүх дээр сэтгэл санааны хохирлыг барагдуулахаар ажиллана гэсэн. Гэхдээ сонголтыг охин өөрөө хийнэ. Хэл, хууль дүрэм сайн мэдэхгүй учир сайн туршлагатай, шударга өмгөөлөгч авах шаардлагатай байна. Прокурорын шийдвэр гарахаас өмнө биш, дараа нь оройтож ирлээ гэж өмгөөлөгч хэлсэн ч шийдвэрийг эргүүлж, хэрэгтнүүдэд зохих ялыг нь өгөхөөр хамтран ажиллая гэсэн" хэмээн хохирогчийн төлөөлөл хэллээ.
Золбоо ТВ-ээр дамжуулж охины өмгөөлөгчийн зардлыг бүрдүүлэхээр хандивын аян өрнүүлээд байгаа ба одоогоор 7,230 сая вон, монгол дахь дансанд нь 2,7 сая төгрөг цуглараад байгаа юм. Охины аав ганцаараа ажилладаг ба ээж нь бие давхар, гурван хүүхэдтэйгээ амьдардаг байна.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.
Эх сурвалж: ЗолбооТВ