УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлсэн. Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрог, Хэнтий аймгийн 18-р тойрогт тус бүр нөхөн сонгууль болж буй бөгөөд хоёр тойргийн ирц муу байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Хэнтий аймгийн тухайд хэд хэдэн суманд цас орсноос болж жижиг машинтай хүмүүс хэсгийн хороонд хүрч чадахгүй нөхцөл үүссэн, намрын хадлан, ургац хураалтын ажилтай холбоотой ирцэд сөргөөр нөлөөлөх зүйлс байгааг СЕХ-ноос мэдээлсэн юм.
21:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн ирц 32.08 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүргийн ирц 36.61 хувьтай байна.
Энэ удаагийн нөхөн сонгуулийн зардал 2.2 тэрбум төгрөг байгаа бөгөөд ирц 50 хувьд хүрэхгүй бол дахин санал хураалт болох юм. Тойргоороо ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороодод долоо хоногийн дотор дахин санал хураалтыг явуулна.