Цар тахлын нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэм, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх тухай Дархан-Уул аймгийн Засаг дарга албан даалгавар гаргажээ. Үүнд:
1.Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу байгууллагын нийт ажилтан, албан хаагчийн 30 хүртэлх хувийг ажлын байранд, 0-12 насны хүүхэдтэй эцэг, эх болон жирэмсэн эхчүүдийг хамруулаад 70 хүртэлх хувийг гэрээс цахимаар ажиллуулах,
2.Ажлын байрны дотоод орчинд нэг доор 10-аас илүүгүй хүнээр хязгаарлан /2 метрийн зай барих/, үйлчлүүлж буй иргэдийн хөдөлгөөний урсгалыг зохицуулах, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулах,
3.Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд нийт албан хаагчдын 30 хүртэлх хувьд тохирсон төрийн үйлчилгээг үзүүлж, цахимаар үйлчилгээ үзүүлэх тоог нэмэгдүүлэх,
4.Ажлын байрандаа болон цахимаар төрийн үйлчилгээ үзүүлэх, ээлжээр ажиллах хуваарь, мэдээлэл авах нээлттэй утсыг олон нийтэд ил тод байршуулж, мэдээлэх,
5.Гэрээсээ ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд хяналт тавих,
6.Хурал, цуглааныг цахимаар зохион байгуулах, нэг өрөөнд 3-аас илүү албан хаагч хамт ажиллахгүй байх,
7.Төрийн байгууллагын албан хаагчид дараах үйл ажиллагааг мөрдөж ажиллах. Үүнд:
-Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, оролцохгүй байх /соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, одонгийн найр, сэвлэг үргээх ёслол, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт/
-Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй, хараа хяналтгүй гэрээс гаргахгүй, тоглоомын төв, секц, дугуйланд хамруулахгүй байх,
-Коронавируст халдварын ойрын хавьтал болж гэрийн тусгаарлалтад орсон албан хаагчид гадагш гарахгүй байх зарчмыг чанд баримтлахыг тус тус даалгасан байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Онцгой комисс