Эх хун шувуу тодорхойгүй шалтгааны улмаас үхсэний дараа эцэг хун ганцаар дэгдээхийнүүдээ асрах болжээ. Аттикус нэртэй хунгийн дэгдээхийнүүдээ халамжилж буй зураг цахим орчинд маш олон хүнд хүрч, эерэг сэтгэгдлүүд авчээ.
Хайр бас уй гуниг мэдрүүлэх цуврал зургуудыг эх хунг үхсэнээс хэдхэн хоногийн дараа авсан байна.
Докторын зэрэг горилон суралцаж буй оюутан Мэтью Райфман энэ сарын 3-нд Бостон дахь Чарльз голын гүүрэн дээрээс сэтгэл хөдөлгөм агшныг харуулсан зургуудыг даржээ.
Эх хун шувуу тавдугаар сарын 31-ний өдөр тодорхой шалтгаангүй гэнэт үхсэн тухай Чарльз голын экологийн тогтвортой байдлыг ханган ажилладаг “Эспланад” нийгэмлэгээс мэдээлсэн аж.
Амьгүй болсон эх хунг авахаар Бостоны амьтдын хяналтын байгууллагаас хүмүүс ирэхэд эцэг хун дэгдээхийнүүдээ далавчаараа халхлан, бодит байдлыг мэдэрсэн гэлтэй дүр зураг үзүүлсэн нь олны сэтгэлийг хөдөлгөжээ.
Энэ талаар “Эспланад” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Майкл Николс “Аттикус дэгдээхийнүүдээ хамгаалж чадна гэдгээ үйлдлээрээ илэрхийлсэн” хэмээн ярилцлага өгчээ.
Харин зурагчин Мэтью Райфман “Эцэг хунгийн халамжид эрхлэн харагдах дөрвөн дэгдээхийн зургийг буулгах алтан агшин надад тохиосон. Энэ хунгийн зургаар “Аав нарын баярын өдөр” цахимд нүүр зургаа сольж давлагаалж ч болох юм” хэмээжээ.
Эх сурвалж: CNN