Монгол орныхоо зэрлэг амьтан, унаган байгалийн дүрс бичлэг, гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилготой “Хүрээлэн” төслийн баг өнгөрсөн оны сүүлээр говийн бүсээр хэд хэдэн удаа аялал хийснээр ажлаа эхлүүлжээ.
Монголын говь бол жуулчдын төсөөлдөг шиг үхмэл цөл биш, үлгэрийн юм шиг сайхан байгаль, зэрлэг амьтдын диваажин.
Өмнөх аян замын тэмдэглэлүүдээр төслийн багийнхан говийн бүсийн аргаль, янгир, хулан, бамбай хоншоорт могой зэрэг олон амьтдыг хэрхэн яаж зурагласнаа хүргэж байсан.
Энэ удаагийн дугаар Хустайн байгалийн цогцолборт газраас та бүхэнд хүрч байна.
Халиун бугыг харахаас илүүтэй салаа эврээр нь мөнгө олох хэрэгсэл болгож буй хүмүүс ихэссэнээс тоо толгой нь эрс цөөрчээ. 1984 оны тооллогоор 130 мянган тоо толгой байсан бугын сүрэг 2004 оны тооллогоор 10 хүрэхгүй мянга болсон тухай төслийн багийнхан ярьж байна. Харин хамгийн сүүлийн тооллогоор 16 мянга болж өссөн гэсэн тоо гарчээ. Эндээс мянга гаруй нь Хустайн нуруунд байдаг аж.
Энд 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 30 зүйл мөөг ургадаг бол халиун буга, зээр, зэрлэг гахай, саахар чоно, шилүүс, мануул зэрэг 44 зүйл хөхтөн амьтан амьдардаг аж.
Хустайд 385 зүйл шавж бүртгэгдсэний дотор дэлхийд тэмдэглэгдээгүй нэгэн зүйл хөрсний шавж шинээр олдсон гэнэ.
Жилдээ 15 мянган жуулчин тахь, халиун бугыг харах гэж энд ирдэг аж.

Монголынхоо байгалийн цомгийг амжиж авч үлдэх гэсэн монголчуудын өөрсдийнх нь оролдлого “Хүрээлэн” төслийн аян замын тэмдэглэлийн гурав дахь дугаар GoGoTv буланд маань шинээр нэмэгдэн орлоо.
Та ЭНД дарж Хустайн байгалийн цогцолбор газраас хийсэн аян замын тэмдэглэлийг сонирхоорой.