Үндэсний портал GoGo.mn Март-8-ныг тохиолдуулан "Ханьдаа бичих хайрын захиа" уралдааныг зарласан.
Хоёрдугаар сарын 26-наас эхэлсэн уралдаан өчигдөр 15.00 цаг хүртэл үргэлжилсэн.
Хайртай ханьдаа тэр бүр хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ сийрүүлэн илгээсэн бүх оролцогчиддоо талархсанаа илэрхийлье.
Ингээд ирүүлсэн бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна.
Сайн байна уу? Ханьдаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Хайр нь байна аа. Чамдаа Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг час халуун үнсэлтийн хамт илгээж байна.
Чамтайгаа учирсан тэр өдрийг одоо хүртэл мартаж чадахгүй юм. Анх хараад л санаад л хайгаад л тэр нэгэн өдөр танилуудын маань нэг нь FACEBOOK зураг дээр чамайг минь tag хийсэн байхад би үнэхээр их баярлаж эрдэмтэд шинэ нээлт хийчихээд ЭВРИКА гэж орилдогийн адилаар би чинь чамайгаа тэгэж анх холбоо тогтоох аргаа олж билээ.
Тэр цагаас хойш чамайгаа баярлуулж болох бүхий л аргийг ихээр хэрэглэж чамтайгаа Гэгээн хайрын баяр болохоос 4 хоногийн өмнө үерхэж байсан. Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том өөртэй итгэлтэйгээ батлахыг хүссэн амьдрал төсөл маань байлаа.
Өнгөрсөн мөч бүхнээ дурсан санахад чи бид хоёрын амьдрал бусдаас илүү адал явдалтай хамгаас сонирхолтой байжээ.
Анх үерхэх саналаа ТЭНГИС-ийн дэлгэцээр гаргахад сандарсандаа миний хайр илэгдээд авч байсныг найзууддаа байнга ярих дуртай нэгэн гэгээлэг дурсамж.
Чамайгаа уурлуулж гомдоож байсан тэр мөчүүд минь надад сургаал, туршлага, гэмшил, гуниг авчирч бүхий л талаараа чамтайгаа нэг хүн болохын төлөө зүтгэж байсан энэ л мэдрэмж намайг гэр бүлийн нөхөр, аав хүн болоход хамгийн их тусалсан зүйл.
2013 оны 6 сарын 24. Энэ өдөр миний хайрын төсөлд нэгэн том бүлэг нэмэгдсэн нь чи минь намайг аав болох тухай дуулгасан мэдээ байлаа.
Миний жаргал туйлдаа хүрч энэ хорвоо дээр амтлах ёстой аз жаргалыг арай л хэтэрүүлээд байгаа мэт, нисээд л байгаам шиг санагдаж байв.
Чинийхээ дотор өсөн томорч буй хүүгээ ЭХО-д анх хараад үнэхээр хайр хүрч амьдралдаа хүрч болохуйц хамгийн өндөрлөгт гэр бүлээ дагуулан очно хэмээн өөртэй андгайлсан юм.
2014 оны 1-р сарын 30. Чи минь надад хүү төрүүлж, төрөхийн гадаа хүн бүр миний гарыг барьж баяр хүргэж байсан хамгийн их ажлын хийсэн хүн нь уг нь чи минь байсан шүү дээ.
Эх хүн болсон чамайгаа хараад би анх удаа нулимс унаган баярлаж хүүгээ биш чамайгаа сугадаад эмнэлэгээс гарч байснаа санаж байна.
Энэ хорвоод заяасан миний сахиусан тэнгэр чамдаа БИ ҮНЭХЭЭР ИХ ХАЙРТАЙ ШҮҮ.
НӨХӨР САЙНБИЛЭГ,
ХҮҮ ТЭНҮҮНЭЭС