Зам тээврийн ослын дуудлагыг өмнө нь Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага мэдээллийн төвийн 124 дугаарын утсаар авдаг байсан бол энэ сарын 18-наас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсаар хүлээн авахаар болсон байна.
Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Л.Амаржаргалаас тодрууллаа.
-Зам тээврийн осол хэргийн мэдээллийг 102 дугаарт хүлээн авч байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Энэ сарын 18-наас эхлэн Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсаар хүлээн авч байгаа. 124 дугаарт дуудлага өгөхөд гаднаас төлбөртэйгөөр холбогддог. Тиймээс иргэдэд хүндрэл чирэгдэлгүй байх үүднээс ЦЕГ-ын Шуурхай удирдлага мэдээллийн төвийн 102 дугаарын утсаар үнэ төлбөргүй хүлээж авахаар болж байгаа юм. Ер нь бусад орнуудад нэгдсэн нэг дуудлагын утастай байдаг. Үүнтэй адил одоо цагдаад ямар нэгэн асуудлаар хандахыг хүссэн бүх иргэд 102 дугаарт холбогдох боломжтой болсон.
Өмнө нь зам тээврийн ослын дуудлага авдаг байсан 124 дугаарыг иргэд тэр бүр мэддэгүй. Эхлээд 102 дугаарт холбогдоод 124 дугаарт холбогдох ёстойгоо мэддэг. Тиймээс иргэд маш хурдан шуурхай осол, хэргийн дуудлага өгөх гэж байсан хүмүүс маш их цаг алддаг байсан гэж хэлж болно.
-Тэгэхээр одоо 124 дугаарт ямар нэгэн дуудлага авахгүй гэсэн үг үү?
-Уг дугаарт Замын цагдаагийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, лавлагааг л хүлээн авах болно.
-Бүх дуудлагыг нэгтгэчихээр ачаалал үүсэхгүй юм уу?
-Ачаалал бага зэрэг нэмэгдэнэ. Бид иргэдээс дуудлага мэдээллийг түргэн шуурхай хүлээж авахын тулд шугамаа нэмсэн. Өмнө нь 102 дугаарт дөрвөн шугамаар дуудлагыг хүлээж авдаг байсан. Харин одоо долоон шугамаар хүлээж авдаг болж нэмэгдсэн.
-102 дугаарт залгаад холбогдохгүй уддаг. Олон удаа залгаж цаг алдах тохиолдол гардаг шүү дээ?
-Иргэд дуудлага өгөхөөр залгасан бол утсаа бариад түр хүлээх хэрэгтэй. Шугам ачаалалтай байх үед автомат хариулагч хариулт өгдөг. Хэрвээ автомат хариулагч залгасан дугаарт хариулт өгч байвал утсаа салгалгүй түр хүлээх хэрэгтэй.
Хүмүүсийн хүлээлгийг нэг минутаас хэтрүүлдэггүй. Хүлээхгүйгээр салгаад дахин залгавал тэр дуудлага хойшлогдоно гэсэн үг. Тиймээс нэг залгасан бол салгахгүйгээр дуудлагаа хүлээвэл илүү хурдан холбогдох болно. Үүнийг хүмүүс ойлгохгүй удаан байна, холбогдоход хэцүү гэх тохиолдол байдаг.
-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болох гэж байгаатай холбоотойгоор 102 дугаарт таван хэл дээр дуудлага авах гэж байгаа гэсэн үү?
-Уг хурлын үеэр олон орны зочид төлөөлөгчид манай оронд ирэхээр дэлхийн улс орнуудын чиг хандлага, анхаарал, хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарал дагаад төвлөрнө. Манай орны нэр хүнд дэлхийн хэмжээнд яригдах энэ үеэр гэмт хэрэг зөрчилгүй, амар тайван байх, зам тээврийн осол авааргүй, түгжрэл саад бага байх үүднээс цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ихээхэн ачаалалтай ажиллана. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарт НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр мэдээлэл авах алба хаагчдыг ажиллуулахаар болж байгаа. Гэхдээ зөвхөн VII бага хурал болох өдрүүдэд л авах болно.
Дашрамд дурьдахад, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг угтаад замын хөдөлгөөний ачааллыг түгжрэлгүй байлгах үүднээс энэ сарын 26-29-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь ангилан хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон.
Тодруулбал, улсын дугаарын сүүлийн орон тэгш тээврийн хэрэгслийг 26, 28-ны өдөр, сүүлийн орон нь сондгой тээврийн хэрэгслийг 27, 29-ний өдрүүдэд өглөөний 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
Гэтэл иргэдээс 26-ны баасан гараг тиймээс 0, 5 төгссөн бол мөн замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг үү гэдэг асуулт маш ихээр ирж байгаа. Хурлын өдрүүдэд тэгш, сондгойгоор гэж ангилж байгаа. Тиймээс энэ сарын 26-ны өдөр сүүлийн орон нь 0 бол замын хөдөлгөөнд оролцохгүй. Харин 5-аар төгссөн бол замын хөдөлгөөнд оролцож болно гэдгийг ойлгох хэрэгтэй байна.
Ж.Отгон